ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин барууны орнуудад түүний тодорхойлолтоор "улаан шугам" гэж нэрлэсэн зүйлийг давахгүй байхыг анхааруулав. Тэрээр Украйны хил дээр Оросын 100,000 орчим цэрэг бөөгнөрч, Алексей Навальныйг дэмжигч эсэргүүцэгчид гудамжинд гарч байхад энэ үгийг хэллээ.
Оросын эрх ашгийг хамгаалахад хүрвэл "тэгш хэмтэй бус, хурдан бөгөөд хатуу" байх болно гэж Ерөнхийлөгч Путин дурьдав. Тэрээр цэрэг, гадаад бодлогын шинэ алхамуудаа мэдээлхээ больсон байна.
Ерөнхийлөгч Путиныг эсэргүүцэгчид лхагва гаригт Оросын шоронд өлсгөлөн зарлаж буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжиж Орос даяар эсэргүүцлийн жагсаал хийхийг уриалав. Шоронгоос илгээсэн Навальныйгийн захидалд тэрээр араг яс болтлоо турсан гэж бичжээ. Жагсаал эхлэхээс өмнө эрх баригчид 20 хотод олон арван эсэргүүцлийн удирдагчдыг баривчилжээ.
Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гаригт Оростой дайн хийж болзошгүйг анхааруулсан билээ. Тэрээр яриандаа, Москвагийн Украйны хил дээр цэргээ бэхжүүлсэн нь "хурцадмал байдлыг хангах бүх урьдчилсан нөхцөлийг" бий болгосон гэсэн юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com