Хойд болон Өмнөд Солонгосын хооронд зэвсгийн чимээгүй уралдаан улам ширүүсч байна гэж шинжээчид үзжээ.
Хойд Солонгосоос ялгаатай нь өмнөдөд цөмийн зэвсэг дутагдалтай байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд тус улс цэргийн зардлаа сайжруулж, Америкаас үл үзэгдэх тийрэлтэт онгоц худалдан авч, Хойд Солонгосын пуужингийн байгууламжууд болон дайны бункеруудыг онилох чадвартай улам бүр хүчирхэг уламжлалт пуужингуудыг бүтээж байна.
Ядуу буурай Умард улсууд эдгээр алхамуудыг ашиглан өөрийн зэвсэглэлийг хурдацтай өргөжүүлж байгааг зөвтгөхөд ашиглаж, ойрын зайн пуужингаа цөмийн цэнэгт хошуугаар цөмлөнө гэж заналхийлжээ.
Вашингтон олон арван жилийн турш хоёр улсын пуужингийн тархалтаас урьдчилан сэргийлэхийг хичээж байсан боловч саяхан өмнөд Солонгосыг өөрсдийгөө хамгаалаг хэмээн хязгаарлалтыг зөөлрүүлсэн байна.
Энэ сард Өмнөд Солонгос 7.8 тэрбум долларын өртгөөр бүтээсэн дуунаас хурдан сөнөөгч KF-21 онгоцыг танилцуулж, Америкаас олон арван байлдааны нисдэг тэрэг авах төлөвлөгөөгөө дэлгэсэн юм. Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин мөн Өмнөд Солонгосын цэргийн зардлыг жилийн өмнөх 4.1 хувьтай харьцуулахад дунджаар 7 хувиар нэмэгдүүлжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com