Хятадын удирдагч Ши Зиньпин жил бүр болдог Боагийн Азийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ёслол дээр хэлэхдээ “Зарим улс орнуудын баримталж буй нэг талт байдал бүх дэлхийн хурдыг тохируулахыг ёсгүй, би зөвшөөрөхгүй” гэж анхаарууллаа. Энэ үгсийг АНУ руу чиглүүлсэн гэж олон нийт үзэж байна.
Ши Зиньпин Хятадаас хараат байдлыг сулруулах оролдлогыг эсэргүүцэж байгаагаа хэллээ.
Тэрээр "Хана босгох эсвэл салгах оролдлого нь өөртөө ашиггүйгээр бусдын ашиг сонирхлыг хохироох болно" гэж онцолжээ. Энэ нь Байдены засаг захиргааны АНУ дахь дотоодын өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжих төлөвлөгөөний талаар ярьж байсан аж.
Энэ үгийг сонсож суусан үзэгчдийр дунд Америкийн бизнесийн удирдагчид, тухайлбал Apple-ийн Тим Күүк, Теслагийн Илон Маск, Уолл Стрийтийн санхүүчид багтжээ.
Цагаан ордон өнгөрсөн долоо хоногт дэлхийн хагас дамжуулагч чипийн хомсдлын талаар бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Байден зөвхөн өөрсдийгөө хангаж, хангамжийн сүлжээнд тэсвэртэй болох талаар ярьсан юм.
Дэлхийн нарны хангамжийн сүлжээг хятадуудад багалзуурдуулж байгаа нь Байдены засаг захиргааг хатуу сонголт хийхийг шаардаж байна. Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Хятадтай хамтарч ажиллах, эсвэл Шинжаан дахь хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх хүртэл Хятадыг хэлэлцээрт оруулахгүй байхыг хичээж байгаа. Гэвч нарны зай хураагуурт ашигладаг нэг гол материалын дэлхий даяарх хангамжийн бараг тэн хагасыг Шинжаан эзэлдэг байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com