Энэтхэгт коронавирусийн халдвар, нас баралтын эрчтэй нэмэгдэж, орон нутгийн хэд хэдэн засаг захиргаа ор, эмчилгээ, хүчилтөрөгчийн дутагдалд орлоо гэж мэдэгдсэн тул Дели хотод долоо хоногийн турш хөл хорио тогтоолоо.
"Манай эрүүл мэндийн систем дээд хязгаартаа хүрлээ. Манайд эрчимт эмчилгээний нөөц бараг үлдсэнгүй. Бид хүчилтөрөгчийн асар их дутагдалд ороод байна" гэж Делигийн Ерөнхий сайд мэдээлэв.
Махараштра, Уттар Прадешийн зарим хэсэг зэрэг хэд хэдэн бүс мөн хязгаарлалт тогтоосон. Дорнод муж улсын Жархандад ерөнхий сайд нь туршилтын эм болох ремдесивирийг яаралтай тусламжийн зорилгоор импортлох зөвшөөрөл хүсчээ.
Энэ хомсдол нь сөрөг хүчний удирдсан мужийн захиргаанууд болон төв засгийн газрын хооронд хэрүүл маргаан дэгдээсэн юм. Улс орон даяар тасралтгүй чандарлах ажиллагаа нь нас барагсдын албан ёсны тоонд эргэлзээ төрүүлж байна гэж Ройтерс мэдээлэв.
Коронавирусийн хоёр дахь давалгаа тархсаар байгаа энэ үед Энэтхэгт Даваа гаригт 272,000 гаруй тохиолдол, 1619 нас баралт бүртгэгдсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ирэх долоо хоногт Энэтхэгт хийхээр төлөвлөсөн аяллаа цуцлажээ.
Б.Бүжлхамаа