x

Орост Навальныйг дэмжигчдийн жагсаал болно

ОХУ-ын Авлигатай тэмцэх сан сөрөг хүчний удирдагчдын нэг гэгддэг Алексей Навальныйг дэмжсэн жагсаал цуглаан зохион байгуулахаа зарлалаа. Тэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Холбооны зөвлөлд илгээлтээ танилцуулах өдөр буюу энэ сарын 21-ний өдөр жагсаал цуглаанаа хийхээ зарлаад байна.

ОХУ-ын Авилгатай тэмцэх сангийн захирал Иван Жданов "Бид сайтаараа 500 мянган хүний гарын үсэг цуглуулж дуусахыг хүлээхгүй байхаар шийдээд байна. Нөхцөл байдал маш эрчтэйгээр муугаар эргэж байна. Хойшлуулж боломгүй байна. Онцгой нөхцөл байдал, онцгой шийдлийг шаардаж байна. Тиймээс бид эсэргүүцлийн жагсаал цуглаан хийхээ зарлаж байна" гэж ярилаа. 

Владимир мужийн шоронд хоригдож байгаа Алексей Навальный өлсгөлөн зарлаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд түүний биеийн байдал хүнд байгааг эмчлэгч эмч нь, шинжилгээний хариутай нь танилцсан мэргэжилтнүүд баталж байна.

Алексей Навальныйгийн асуудлыг Европын Холбооны гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалтаар хэлэлцэх гэж байна. Тус холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд комиссар Жозеп Боррель Орост хандаж сөрөг хүний удирдагчтай өөрийнх нь итгэлийг даахуйц эмч мэргэжилтнүүдтэй уулзах боломжийг нэн даруй олгохыг уриалсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден мөн Алексей Навальныйг шударга бус байдалд ороод байгааг нь анхааруулжээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас зарим улс орнуудыг үндэслэлгүй шаардлага тавьж байна гэж буруутгаж байгаагаа илэрхийлсний дээр улс орны дотоод нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхэд чиглэгдсэн кампанит ажил олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд өрнөөд байгааг буруушаасан байна.

Эх сурвалж: mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 8 цаг 9 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 8 цаг 10 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 8 цаг 14 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 8 цаг 17 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 8 цаг 19 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 8 цаг 22 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 8 цаг 25 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 8 цаг 28 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 11 цаг 20 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 11 цаг 47 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 11 цаг 51 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 11 цаг 54 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 11 цаг 57 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 11 цаг 58 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 11 цаг 59 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 12 цаг 0 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 12 цаг 2 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 12 цаг 3 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 4 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 12 цаг 5 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Монголын хөгжлийг гацаасан нь Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top