Өнгөрсөн сарын сүүлээр Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный зохих ёсны эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй хэмээн шаардаж, хорих ангидаа өлсгөлөн зарласан билээ.
Тэрээр гадны нөлөөтэй хордуулах оролдлогыг даван гарч, гурав дахь долоо хоногтоо өлсгөлөнгөө үргэлжлүүлж буй.
Алексей Навальныйг "Хэзээ ч үхэж болзошгүй байна" гэж түүний хувийн эмч нар нь өчигдөр мэдэгджээ.
Мөн түүнийг дэмжигчид Оросын засгийн газар аажим-аллага хийх гэж байна гэж мэдэгдсэн байна.
Засгийн газраас хараат бус эмчид үзүүлэх эрх Навалтныйд олгохыг шаардсан олон нийтийн эсэргүүцэл Орос орон даяар өрнөж байна.
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Оросын засгийн газар “Навальный нас барвал хариуцлага” хүлээх ёстой гэж хэмээн мэдэгджээ.
Жейк Салливаны мэдэгдэл нь Орос улс Украйны хил дээр сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн том цэргийн бүтээн байгуулалт хийсэн тухай мэдээлэлтэй зэрэгцэж байна. Зарим шинжээчид энэ үйл явдлуудын давхардлыг Оросыг энгийн зүйл мэт хүлээж авахгүй байхыг барууныханд сануулах зорилготой гэж үзэж байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин ямар ч хар бараан агуулгатай зүйлд мэдрэмтгий байдаг. Тэр ч утгаараа Орос лав АНУ-ын Ерөнхийлөгч Байдены гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг биш болсон бололтой.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com