Японы нөлөө бүхий улстөрч өсөн нэмэгдэж буй коронавирусийн халдварыг хянахгүй бол Токиогийн Олимпийг цуцлах талаар бодож үзнэ хэмээн ярилаа.
Удирдах Либерал Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Японы хамгийн хүчирхэг улстөрчдийн нэг Тошихиро Никай орон нутгийн телевизийн мэдээллийн хөтөлбөрт оролцохдоо "Хэрэв нөхцөл байдал улам хүндэрвэл бид Олимпийг бүрэн цуцлах хэрэгтэй болно" гэсэн юм.
Ярилцлагыг урьдчилж бичсэн бөгөөд хараахан цацагдаагүй байгаа аж.
Энэхүү шуум олныг илт баярлуулж интернетийг эерэг сэтгэгдлүүдээр гэрэлтүүлж байх үед дахин нэг мэдэгдэл гарсан юм. Тэрээр би таамгаар ярьсан, “манай нам аюулгүй, санаа зовох зүйлгүй наадмыг зохион байгуулах дэмжлэгээ өөрчлөөгүй” гэсэн мэдэгдэл гаргаж өнөө өссөн байсан эерэг сэтгэгдлүүдийг навс унагаж орихов.
Нөгөө талаар энэхүү тайлбар Японы засгийн газар олон нийтийн дургүйцэл, цартахлын улмаас улам ихэссэн нийтийн түгшүүрийг ажиглаж, авч үзэж буйг харуулсан анхны шинж тэмдэг байлаа. (Санал асуулгаас харахад япончуудын 70-аас дээш хувь нь наадмыг дахин хойшлуулах эсвэл бүхэлд нь зогсоох хэрэгтэй гэж үзжээ)
Японд халдварын хэмжээ харьцангуй доогуур байгаа ч гэсэн сүүлийн хэдэн долоо хоногт өссөн нь тус улс наадамд бэлдэж байх үеэр удахгүй "дөрөв дэх давалгаа"-тай тулгарч магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.
Одоогийн байдлаар Япон улс цартахлын хамгийн аймшигт өвчнөөс зайлсхийж, 10,000 хүрэхгүй хүний нас баралтыг бүртгэжээ. Энэ нь хаа сайгүй маск зүүж, олон нийтийн эрүүл мэндийн кампанит ажлыг үр дүнтэй хийдэгтэй холбоотой гэж олон хүмүүс үзэж байна.
Гэхдээ тус улсад вакцин тараах ажил удаашралтай байгаа бөгөөд ахмад настнуудад зориулсан вакцин энэ сарын эхээр л эхэлжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт коронавирусийн шинэ бөгөөд илүү халдвартай хувилбарууд томоохон хотуудад тохиолдлын тоог нэмэгдүүлэхэд хүргэж, Токио болон бусад хотын захиргааны байгууллагуудад хатуу хязгаарлалт хийжээ.
Мэргэжилтнүүд 200 гаруй орны мянга мянган тамирчдыг угтан авахаар төлөвлөж буй Олимп өргөн дэлгэрэх нөхцөл болж магадгүй гэж түгшиж байна.
Гадаадаас ирсэн үзэгчдийг авахгүй болон бусад олон зүйлийг хориглосон өөрчлөгдсөн хэлбэрээр энэ жилийн Олимп явагдана. Үндэсний болон дэлхийн эв нэгдлийн бэлгэдэл болгон "аюулгүй" наадмыг зохион байгуулах гэж байгаагаа засгийн газар дахин мэдэгдэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com