Байдены засгийн газраас зарласан шинэ арга хэмжээнүүд нь ОХУ-ын засгийн газарт өгөх зээлийг зогсооход чиглэгдэж байгаа бөгөөд санхүүгийн хориг арга хэмжээнд илүү их өрнөл өгөх гэсэн хүчин чармайлтын нэг хэсэг болж байна. Гэхдээ өмнө нь хэрэгжүүлж байсан иймэрхүү арга хэмжээ нь айхтар үр дүнтэй болоогүй юм.
АНУ-ын засаг захиргаа ОХУ-ын тагнуулын байгууллагуудын нэг болох SVR-ийг Засгийн газрын агентлагууд болон корпорациудад халдсан гэж албан ёсоор буруутгасан.
Хуурамч мэдээлэл цацсан болон завдсан, мөн 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын засгийн газар хөндлөнгөөс оролцсоны төлөө АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад 32 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг оруулжээ. Оросын арван дипломатч Вашингтон дахь Оросын Элчин сайдын яамнаас хөөгдөв. АНУ Европын түншүүдтэйгээ хамт Крымд Оросын эзлэн түрэмгийлэлтэй холбоотой найман хүн, аж ахуйн нэгжид хориг тавьжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хариуд нь "гарцаагүй" байх болно гэж мэдэгдсэн боловч энэ нь ямар үр дагавар авчрахыг шууд мэдээлээгүй байна.
Энэ мэдээ албан ёсоор зарлагдахаас хэдхэн цагийн өмнөөс эхлээд Москвад рублийн доллартай харьцах ханш 1 орчим хувиар буурсан нь арга хэмжээнүүд бодитоор хэрэгжээд эхэлбэл хэрхэн сандрахыг илтгэж байв.
Мөн Байдены засаг захиргаа Афганистан дахь Америк ба эвслийн цэргүүдийг алахыг өөгшүүлэх зорилгоор босогчдод өгсөн сэжигтэй мөнгөний талаар Пүрэв гаригт Кремльд анхааруулав. Гэвч албан тушаалтнууд үүнтэй холбоотой хориг арга хэмжээ аваагүй байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com