Үзэхэд үнэхээр цочирдом зүйл байсан гэв.
Хятадын зүүн хойд хэсэгт ажилладаг нэгэн төрийн албан хаагч эмэгтэй даргаасаа доромжилсон, хүчирхийллийн утгатай мессеж хүлээж авчээ. Бүсгүй үүний хариуд даргаа тэсэлгүй шалны модоор зодсон байна. Уг бичлэг саяхан цахим орчинд цацагдсан. Энэ бичлэгийг дагаад нийгмийн сүлжээнд ажлын байран дахь дарамт шахалт тасралтгүй үргэлжилж байгаа тухай болон хүчирхийллийн талаарх мэтгэлцээн хүчтэй өрнөж эхэллээ.
14 минутын видео бичлэгт нэгэн эмэгтэй (тэрээр Жоу овогтой гэдэг нь ил болсон) Ван гэж дуудах дээд албан тушаалтныхаа нүүр рүү ном шидэж, түүнийг шалны модоор цохисноос гадна ус цацаж байгааг харж болно. Бичлэгэн дээр чухал царайлах эрэгтэй нүүрээ гарынхаа ард нууж, уучлалт гуйх гэж оролдон, зүгээр л хошигнож байсан шдээ гэж хэлээд байгаа юм.
Энэ хэрэг яг хэзээ болсон нь тодорхойгүй байгаа боловч орон нутгийн мэдээллийн агентлагууд "Эмэгтэйд өнгөрсөн долоо хоногт дарга нь дарамт үзүүлсэн" хэмээн мэдээлжээ. Цагдаагийн байгууллагын мэдэгдэлд энэ долоо хоногт уг бичлэг цахим ертөнцөөр өргөн тархаж эхэлсэн гэж мэдээлэв.
Бичлэгийн хандалт маш өндөр байгаа бөгөөд олон нийтийн сүлжээний хэрэглэгчид ажлын байрны хамгаалалт, бэлгийн хүчирхийлэл хэзээ ч үйлдэж байгаагүй, үйлдэхгүй юм шиг ангид тахигддаг улс орны эрх мэдэлтний эсрэг эсэргүүцэх нь ердийн үзэгдэл биш гэж үзэн сайшааж байв. Олон хэрэглэгчид энэ эмэгтэйн талд орж, хүчний тэнцвэрийг алдагдуулж байгааг магтан, шударга ёсны хамгаалагч, тулаанч хэмээн нэрлэжээ.
Хятадын феминист хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Лу Пин хэлэхдээ, "уг бичлэгийг хүчирхийлэгчид хариуцлага хүлээдэггүй, шүүх, цагдаагийн байгууллагын хандах хандлага ерөнхийдөө үл тоосон байдгаас үүссэн уур хилэнгийн илэрхийлэл гэж үзэж байгаа" гэжээ.
Хүчирхийлэлд өртсөн олон хохирогчид энэ тухай мэдээлэх чадваргүй байдаг бөгөөд хэрэв ийм мэдээлэл хийвэл олон хүмүүс итгэхгүй байх вий эсвэл хариу арга хэмжээ авах вий гэж санаа зовдог гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com