AstraZeneca, Johnson&Johnson вакциныг тойрсон асуудлууд айдас үүсгэж, аюулгүй байдлын баталгаа алга байгаа нь дэлхийг даяар өрнөх кампанит ажлыг эрсдэлд оруулж эхэллээ.
Энэ нь вакцины хоёр тунд итгэх итгэлийг бууруулж, ядуу буурай орнуудад коронавирусийн цар тахлыг улам удаан оршин тогтгох аюул заналхийлж байна.
Малавид хүмүүс эмч нараас AstraZeneca вакциныг биеэсээ яаж гадагшлуулах талаар асууж байгаа бол Өмнөд Африкт Johnson&Johnson-ний тунг түр зогсоосон. Харин Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад хэн ч вакцинд хамрагдаагүй байгаа бөгөөд хоёр сая тун AstraZeneca вакцин хураагдчихсан байна.
Колончлол, анагаах ухааны ёс зүйгүй байдлаас үүдэн шинжлэх ухаан ер юунд ч үл итгэх байрнаас ханддаг болсон эдгээр орны иргэдийн дунд баян орнууд дэлхийн өмнөд хэсэгт хоёрдугаар тун вакциныг шахаж байна гэсэн хардалттай бүлэг хүмүүс байна. Хэрвээ энэ мэт хандлага даамжирвал вакцины эсрэг уур уцаар дээд хэмжээнд хүрэх вий хэмээн эрүүл мэндийн ажилтнууд санаа зовж байна.
Америк, Европын хууль тогтоогчид AstraZeneca эсвэл Johnson&Johnson-ийн тунг авмааргүй байна гэсэн хүмүүсийг бусад вакцинаас сонгоод хийлгэх боломжтой хэмээн тайвшруулж байхад дэлхийн ихэнх хэсэгт өөр сонголт байхгүй, хямд, хадгалахад хялбар тул дээрх хоёр вакцин тарилгын гол тулгуур болж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)