Ерөнхийлөгч Байден АНУ-ын үлдсэн цэргүүдийг Афганистанаас хамгийн урт дайн эхлүүлсэн террорист халдлагын 20 жилийн ой гэхэд гаргахаар шийджээ. Өнөөдөр энэ талаар зарлах аж.
Энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгч асан Трампын тогтоосон Тавдугаар сарын 1-ний өдрөөс илүү хугацаанд 3000 гаруй цэргийг газар дээр нь байлгах нь. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, цэргээ татах тодорхой хугацааг тогтоосноор Ерөнхийлөгч Байден АНУ Тавдугаар сарын 1-нээс цааш үлдвэл Талибанчуудын заналхийлэх хүчирхийлэл нэмэгдэхгүй байх гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
Ерөнхийлөгч Байден Пентагоны Афганистаны аюулгүй байдлын хүчнүүд өөрсдийгөө бататгах хүртэл АНУ хэвээр үлдэх "нөхцөл байдалд суурилсан" цэрэг татлагаас татгалзсаныг няцаасан юм. Тэрээр энэ явдлаас болж терроризмын аюул заналхийлэл дахин сэргэж болзошгүй гэсэн анхааруулгыг хүчингүй болгожээ.
Захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр АНУ тус бүс нутагт байгаа цэргүүдийнхээ байрлалыг сольж, тус улсыг ажиглаж байх болно. Ингэхдээ АНУ хамгийн аюултай Аль-Кайда эсвэл Лалын улс бүлэглэлийн заналхийллийг тусгай хүчин, гэрээт гүйцэтгэгчид, болон шуурхай ажиллагсдын хослол дээр тулгуурлана.
Турк улс АНУ-ын дэмжлэгтэй дипломат ажиллагааны хүрээнд Афганистаны энхтайвны дээд хэмжээний уулзалтыг Дөрөвдүгээр сарын 24-нд эхлүүлнэ. Туркийн Гадаад хэргийн яам Афганистан болон Талибаны төлөөлөгчид оролцоно гэж мэдэгдсэн ч Талибанчууд энэ өдрийг зөвшөөрөөгүй гэж Ройтерс мэдээлэв. Гол нь Мягмар гаригт гарсан тагнуулын шинэ тайланд хатуухан үнэлгээ тавигдсан байв. Ирэх онд энхийн хэлэлцээр байгуулах төлөв бага, Талибанчууд байлдааны талбарт ашиг олох магадлалтай байна гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com