Дэлхий даяар хамгийн их алдаршсан цагийг салгаж аваад буцааж байрлуулж байна гээд төсөөлөөд үз дээ. Энэ бол эртний цагны мэргэшсэн засварчин, консерватор Ян Вествортын ажил. Тэрээр олон жилийн турш хойшлогдож, өртөг нь нэмэгдсээр ирсэн Вестминстерийн Элизабет цамхаг, түүний Их цагийг сэргээн засварлах талаар The Times сонинд ярьжээ.
-
Яагаад сэргээн босгох шаардлагатай болсон бэ?
Хамгийн гол нь ирээдүй хойч үедээ цаг, цамхаг хоёуланг нь хэвээр үлдээх, хамгаалж өвлүүлэх явдал юм. Хэрэв энэ ажлыг хийхгүй бол цагны механизм доголдох, цамхгийн бүтцийн бүрэн бүтэн байдал аюулд орох эрсдэлтэй.
Сэргээн босгох ажил эхлэхэд зарим нэг хэсгүүдийг салгаж авах маш хүнд байсан тул газрын түвшинд хүртэл эргүүлж, бүрэн шинэчлэлт хийхээр талбайгаас гаргаж авсан байна. Ингэснээр бид хэдэн зуугаараа байгаа хэсэг бүрийг дахин будах, цэвэрлэх, засах, баримтжуулах боломжтой болсон. 1912 онд суурилуулсан анхны ороомгийн механизмыг Биг Бен гэртээ харихад буцааж байрлуулах болно.
-
Хамгийн хэцүү хэсэг нь юу байсан бэ?
Хамгийн хэцүү зүйл бол цагны хэмжээ болон түүний бүх эд ангиуд бөгөөд цамхгаас бүгдийг нь аваад цэвэрлээд, засаж, будаж байгаад цамхагт буцааж оруулах хэрэгтэй. Энэ бол маш нарийн ажил. Зарим жижиг засварууд байгаа боловч механизмд томоохон өөрчлөлт оруулах төлөвлөгөөгүй байгаа аж.
-
Төсөл хэрэгжснээр олон нийтэд мэдрэгдэх хамгийн том өөрчлөлт юу байх вэ?
Хамгийн мэдэгдэхүйц өөрчлөлтүүд нь гадна талдаа гарах болно. Цагны залгуурыг Пруссын цэнхэр өнгөөр анхны Викторийн өнгөт схемд оруулсан. Будгийн шинжилгээгээр нүцгэн метал хүртэл буцааж, анхны өнгө нь цэнхэр болохыг олж мэдлээ. Цамхаг дээрх чимэглэлийн бамбайг өнгөөр будаж байгаа бөгөөд илүү хүчтэй байх болно.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com