Британид цар тахлын үеийн иргэдийн эрүүл мэндийн асуудлаас гадна боолчлолын асуудал хөндүүр сэдэв болж байна.
Euronews-ын сурвалжлагч Дэймон Эмблинг Лондонаас энэ талаар дамжуулахдаа "Орчин үеийн боол, шивэгчид гэж нэрлэгдсэн хүмүүсийг мөлжлөгөөс нь чөлөөлсөн тоо өнгөрсөн онд 10600 болсон. Энэ нь өмнөх жилийнээсээ 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Эдгээр хүмүүст хөдөлмөрийн хөлс төлөлгүйгээр мөлжиж байсан ба тэд голчлон Албани, Вьетнамаас ирсэн хүмүүс байлаа. Бас тэдний дунд Британичууд ч байгаа” гэжээ.
Тэднийг голчлон жижигхэн маникюрын салон, авто угаалга, ферм, нэхмэлийн үйлдвэрүүдэд ажиллуулдаг байна.
Хохирогчдыг энэ дарлалаас чөлөөлөхөд тусладаг засгийн газрын бус байгууллагын ажилтнууд илүү нөлөө үзүүлж байна.
Жишээлбэл, Modern Slavery Response Team НКО Hestia байгууллагыг захирал Элла Рид "Бизнес нээгдэнэ. Тэдэнд дахиад ажлын хүч хэрэгтэй. Тэдний мөлжих нь нэмэгдэнэ. Энэ хүнд бохир ажилд мөнгө төлөөд байх боломж одоо хөдөлмөр эрхлэгчдэд багассан. Хүний наймааг хууль бусаар эрхлэгчдийн эрхэнд эдийн засгийн хүнд байдалтай хүмүүс орох нь нэмэгдэнэ” гэсэн байна.
НКО Walk Free Foundation сангийн мэдээгээр, өдгөө Британид 136 мянган боол, шивэгчид байгаа ба тэр нь цар тахлын дараа нэмэгдэх аюултай байна хэмээн мэдээлжээ.
М.ЦОГТ