Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф өнгөрсөн амралтын өдрүүдэд уран баяжуулах үйлдвэрт халдлага болсон, энэ халдлагын ард буй Изриалийн эсрэг хариу арга хэмжээ хүчтэй авна гэж заналхийлжээ.
Ираны Гадаад хэргийн сайд энэхүү тайлбарууд Израиль, Ираны хооронд олон жилийн турш үргэлжилсэн сүүдрийн тулалдаанд хурцадмал байдал үүсэх эрсдлийг ихэсгэж, Иран ердийнхөөсөө илүү хүчтэй цэргийн хариу арга хэмжээ авах замаар асуудалд хандах болгоомжлолыг төрүүлэв. Иран улс цөмийн хөтөлбөрөө энх тайванч, эрчим хүчийг хөгжүүлэхэд чиглэсэн гэж эртнээс зарласаар ирсэн. Гэхдээ Ираны удирдагчид Израилийг устгахыг олон удаа уриалж байсан тул Израиль үүнийг оршин тогтнох аюул гэж үзэж байна.
Ираны төв телевизийн мэдээлснээр сайд Зариф "Сионистууд хориг арга хэмжээг цуцлах арга замаар биднээс өшөө авахыг хүсч байна. Гэхдээ бид өшөөгөө сионистуудаас авах болно" гэжээ.
Энэ зуур Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг сэргээхээр Венад олон орны эрх мэдэлтнүүд ажилласаар байна. АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Ллойд Остин Израиль улсад Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайдтай уулзаж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com