Хятад улс Alibaba-ийн монополийн эсрэг торгуулийн дээд хэмжээг 2.8 тэрбум доллараар ногдуулсан нь Big Tech-т тавих хяналтаа чангатгасан засгийн газрын кампанит ажлын хамгийн том алхам болжээ.
Энэхүү торгуулийг цахим худалдааны аварга компани Хятадын монополийн эсрэг хуулийг зөрчсөн эсэхийг шалгасны дараа ногдууллаа. Алибаба 2019 онд гаргасан дотоодын борлуулалтын дөнгөж 4 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн мэдэгдэл гаргажээ.
Энэхүү торгууль нь интернэтэд холбогдох хэд хэдэн арга хэмжээний эхнийх нь байж магадгүй юм. АНУ, Европын орнуудаас ялгаатай нь Хятадын кампанит ажил тус улсын интернетийн аварга том компаниудын үйл ажиллагаанд хэдийнээ нөлөөлж эхэлсэн бөгөөд энэ нь хувийн компаниуд Бээжинд үлдэе гэж санавал хараа бараанд нь олигтойхон бөхөлзөх хэрэгтэйг сануулах шиг.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)