Европын холбооны хэсэг судлаачид AstraZeneca-ийн Ковид-19 вакцин ба ховор тохиолдол дахь цус бүлэгнэлт хоёрын хоорондох холбоо хамаарлыг тодорхойлсон.
Сүүлийн үеийн мэдээллээр олон улс орнууд дэлхийн хамгийн өргөн тархалттай байгаа энэхүү вакцины хэрэглээг зогсоосон байна.
Камерун, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Дани, Норвеги улсууд тус вакцины хэрэглээг бүхэлд нь зогсоожээ. Филиппин улс 60-аас доош насны хүмүүст түр хугацаагаар энэхүү вакциныг зогсоохоо мэдэгдсэн. Бельги улс 56-аас доош насныханд энэ вакциныг хийхгүй гэж мэдэгджээ. Харин Австрали улс одоо 50-аас доош насны хүмүүст өөр вакцин хийлгэхийг зөвлөж байна.
Өмнөд Солонгос энэ амралтын өдрүүдэд 60 ба түүнээс доош насныханд тус тунг үргэлжлүүлэн хийх эсэхээ шийдэх нь ээ. Гэхдээ Европын холбооны зохицуулагчид вакцины авч ирэх ашиг тус нь ихэнх хүмүүсийн эрсдэлээс илүү байдаг гэж хэлжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com