АНУ-ын зэвсэгт хүчирхийллийг тахал, олон улсын тавцанд ичгүүртэй гэж тодорхойлсон Ерөнхийлөгч Байден засаг захиргааныхаа хүрээнд зогсоох анхны алхамуудаа зарлалаа.
Ерөнхийлөгч Байден, Хууль зүйн яам бууг серийн дугааргүйгээр угсарч авах боломжийг олгодог "сүнсэн буу"-г дарж авна гэсэн юм. 2019 онд 10 мянган гаруй ямар нэгэн бүртгэл байхгүй сүнсэн буу олсон байна. Ерөнхийлөгч Байден Кола мужийн Боулдер хотод өнгөрсөн сард тохиолдсон шиг гар буугаа тогтворжуулагч бэхэлгээний хэрэгсэл шиг ашиглаж богино торхны винтов болгон хувиргахад хязгаарлалт хийх шаардлагатай болно гэжээ.
Хууль зүйн яам нь муж улсуудад зориулсан "улаан туг" хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх бөгөөд ингэснээр цагдаагийн алба хаагчид болон гэр бүлийн гишүүд нь аюул учруулж болзошгүй хүмүүсээс галт зэвсгийг нь түр хугацаагаар хураахыг шүүхээс хүсэх боломжтой болох юм.
Ерөнхийлөгч Байден "Энэ бол зүгээр л эхлэл" гэжээ. Мөн тэрээр Конгресст зэвсэг худалдан авч болзошгүй хүмүүсийн худалдан авалтыг шалгаж байсан цоорхойг арилгах, танхайн зэвсэг, судалтай буу үйлдвэрлэгчдийг шүүхээс хамгаалахыг хориглохыг шаардсан байна.
Галт зэвсгийн хүчирхийлэл нь 15-34 насны өнгөт арьст эрчүүдийн үхлийн тэргүүлэх шалтгаан хэвээр байна. АНУ-д 2020 онд хүн амины хэрэг эрс нэмэгдэж, 2021 оны эхээр энэ хандлага үргэлжилсээр байгаа.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com