1971 онд Брюс Ли олон ангит кинонуудаар олон улсын хэмжээнд үнэлэгдэхээс өмнөхөн тэрээр Хятадын тулааны мастерийн тухай “Дайчин” нэртэй шоу ТВ-үүдэд үзүүлж байжээ. Харамсалтай нь бүгд шахуу тухайн үед тус шоунаас татгалзаж байсан байна.
Энэ талаар Брюс Ли хэлэхдээ "Удирдлагууд нь Ази хүнээр гоцлуулсан шоу Америкийн үзэгчдийг татна гэж боддоггүй байсантай холбоотой" гэсэн юм.
Харин жилийн дараа телевизийн өөр "Кунг Фу" шоу нэвтрүүлэг өрнөдийн олон үзэгчдийг зодооны урлагт уруу татаж эхэлсэн ч продюсерууд Брюс Лиг гол дүрээс буулгахаар болсон. Түүний оронд зэрлэг, барууны урлагийн талаар урьд өмнө мэдлэггүй, цагаан арьст жүжигчин Дэвид Каррадиныг сонгож, Зэрлэг Өрнөд дэх хагас хятад Шаолинь ламын дүрд тоглуулжээ.
Одоо CW сүлжээ нь Ази-Америк голдуу бүрэлдэхүүнтэй “Kung Fu”-г дахин хийх гэж байна. Шоу Макс Гаогийн "Таймс" сонинд бичсэнчлэн "Анхны цуврал киноны зарим алдааг засах гэж оролдож байгаа" аж.
Цуврал орчин үеийн Сан-Францискод өрнөх бөгөөд энэхүү жүжиг нь гэмт хэрэгтэй тэмцдэг Хятад гаралтай Америк залуу эмэгтэйн тухай өгүүлэх юм.
Гол дүрийн жүжигчин Оливия Лянг "Бид үүнийг буцааж авах гэж байгаа нь сэтгэл хөдөлгөм юм. Энэ бол шударга ёсны магтуу байх ёстой гэж найдаж байна" гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com