Хятадад вакцин хийлгэхэд зориулсан хөнгөлөлтүүд
Бээжинд Ковид-19 вакцин тариулсан хүмүүст нэг зайрмаг авахад нэг зайрмаг бэлгэнд өгч байна.
Гэхдээ Ванченг хотод албан тушаалтнууд вакцин хийлгэхээс татгалзвал хүүхдүүдийнх нь сургууль, цаашлаад ирээдүйд ажил эрхлэх, орон байртай болоход эрсдэлтэй болохыг эцэг эхчүүдэд анхааруулав.
Хятад улс олон нийтийн вакцинд хамрагдахын тулд заримыг нь сүрдүүлж, заримыг нь заналхийлэх тактик боловсруулж байна. Энэхүү кампанит ажил удаан эхэлсэн боловч эрүүл мэндийн ажилтнууд Зургаадугаар сарын эцэс гэхэд нийт хүн амын 40 хувь болох 560 сая хүнийг вакцинжуулах зорилт тавин, хурдаа нэмэгдүүлж ажиллаж байна.
Хэдийгээр Хятад улсад үйлдвэрлэсэн таван вакциныг баталсан боловч олон нийт эдгээр эмэнд санаа зовсоор байгаа. Хятадын вакцин үйлдвэрлэдэг компаниуд бүрэн мэдээллээ гаргаад ч нэмэр алга. Тус улс коронавирусийг нийтээрээ хяналтанд байлгаж чадаж байгаа учраас олон оршин суугчдад вакцин тариулах нь тийм ч яаралтай биш юм шиг санагдаж байна.
Бээжингийн нэгэн оюутан "Вакцинд хамрагдах эсэх нь сайн дурын ажил гэж хэлдэг. Гэхдээ хэрэв та вакцин хийлгээгүй бол тэд чам руу залгасаар л байх болно" гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятад улс өдөрт дунджаар 4.8 сая тун хийнэ гэж төлөвлөсөн байсан. Гэсэн хэдий ч Хятад улс бусад олон арван орноос вакцинд хамрагдалтаараа хамаагүй хоцорч байна. Мэргэжилтнүүд өдөрт 10 сая хүнд вакцин тарина гэж найдаж байгаагаа хэллээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com