x

Хойд Солонгос Токиогийн Олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Хойд Солонгос коронавирусийн цар тахлын улмаас энэ зун болох Токиогийн Олимпийн наадамд оролцохгүй гэж шийдвэрлэснээ Мягмар гаригт мэдэгдэв.

БНАСАУ-ын Үндэсний Олимпийн Хороо Гуравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, төлөөлөгчид нь "манай тамирчдыг хортой вирусын халдвараас үүдсэн дэлхийн эрүүл мэндийн хямралаас хамгаалахын тулд Олимпийг алгасах шийдвэр гаргасан" хэмээн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн вэбсайтанд мэдээлжээ.

Энэ бол Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо болсон 1988 оны Олимпоос хойш Хойдууд алгасах анхны зуны олимп юм.

Нийгмийн эрүүл мэндийн сул тогтолцоотой Хойд Солонгос өнгөрсөн оны эхэн үеэс вирусын эсрэг хатуу арга хэмжээ авч, хилээ хаах арга хэмжээ авсан. Тус улс вирусын тохиолдолгүй гэдгээ албан ёсоор нотолж байгаа боловч гадны эрүүл мэндийн мэргэжилтнүүд үүнд эргэлзэж байна.

Хойд Солонгосын энэхүү шийдвэр нь Өмнөд Солонгос болон бусад үндэстнүүдийг тусгаарлагдсан улстай албан ёсны харилцаа холбоо тогтоох ховор боломжоос хойш татаж буй юм. Өмнөдийн албаны хүмүүс Олимпийн наадам Долдугаар сарын 23-наас нНймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах гэж байгаа нь хоёр Солонгосын ахмад төлөөлөгчдөд спортоос гадуурхи асуудлуудыг хэлэлцэх газар гаргаж өгөх байх гэж найдаж байжээ.

БНСУ-ын Пёнчан хотод болсон 2018 оны өвлийн олимп нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад ижил найдвар тавьж байв. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны цорын ганц эгч Ким Ё Жон нээлтийн ёслолд оролцох үеэрээ дэлхийн анхаарлыг татсан нь Өмнөд Солонгосын хилийг давсан Ким гэр бүлийн анхны гишүүн болж байсан билээ.

Ким Чен Ун Пёнчаны олимпод оролцсоныг цөмийн болон холын зайн пуужингийн цуврал туршилтын дараа дипломат ажиллагаа эхлүүлэх дохио болгон ашигласан. Удалгүй Солонгос хоорондын яриа хэлэлцээ үргэлжилж, Ким Чен Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд хэмжээний гурван уулзалтыг зохион байгуулсан. Дараа нь Ким Чен Ун мөн Ерөнхийлөгч Дональд Ж.Трамптай гурван удаа уулзсан.

Гэхдээ Ким Чен Уны Трамптай хийсэн дипломат ажиллагаа 2019 онд нуран унаснаас хойш Хойд Солонгос Өмнөд Солонгос эсвэл АНУ-тай албан ёсны харилцаа холбоо тогтоохоос зайлсхийсэн. Цар тахлын улмаас цөмийн амбиц нь түгшүүртэй байгаа тул Умардын дипломат тусгаарлалт, эдийн засгийн хүндрэлийг улам гүнзгийрүүлэв. Хойд Солонгос Гуравдугаар сарын 25-нд нэг жил нам жим байсныхаа дараа анхны хоёр баллистик пуужин туршилтаар хөөргөсөн нь Ерөнхийлөгч Байденд өгсөн анхааруулга байсан юм.

1972 онд Хойд Солонгос анхны Олимпийн наадамд оролцсон. Түүнээс хойш 1984 онд ЗХУ-ын удирдсан бойкотоос шалтгаалан Лос Анжелесийн олимпийг мөн Өмнөд Солонгос зохион байгуулагч орноор ажилласан 1988 оны зуны наадмыг алгассан байдаг. 

Хойд Солонгосын тамирчид хүндийн өргөлт, бөх, гимнастик, бокс, жүдо бөхийн төрлөөр 16 алтан медаль хүртэж байсан юм.

Токиогийн наадмыг 2020 онд хийхээр төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон. Энэ жил зохион байгуулах хороо оролцогчид болон нутгийн оршин суугчдын аль алиныг хамгаалах аюулгүй ажиллагааны протокол боловсруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Гэхдээ эрүүл мэнд, эдийн засаг, улс төрийн цуврал сорилтууд тулгараад байгаа тул Японд олонхи нь энэ зун наадам хийх ёсгүй гэж санал асуулга явуулж байгаа аж.

Зохион байгуулагчид олон улсын үзэгчдийг хориглосон ч гэсэн тархвар судлаачид Олимп нь хэт дэлгэрсэн арга хэмжээ болж магадгүйг анхааруулж байна. Японы олон нийтийн ихэнх нь вакцингүй хэвээр байхад мянга мянган тамирчид болон бусад оролцогчид 200 гаруй орноос Токио руу буух төлөвтэй байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 44 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 45 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 49 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 52 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 54 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 9 цаг 57 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 10 цаг 0 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 цаг 3 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 12 цаг 55 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 22 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 26 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 29 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 32 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 33 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 34 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 35 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 37 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 38 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 39 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 40 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top