Өчигдөр буюу Даваа гаригт Энэтхэг улс коронавирусийн халдварын хамгийн өндөр тоог бүртгэж, хамгийн их хохирол амссан мужийн албан тушаалтнууд хөл хориогоо өөрчилжээ.
Тус улсад жижиг хотуудад ч эмнэлгүүд оргүй болж байгааг анхаарууллаа.
Шинэ халдварын талаас илүү хувь нь Энэтхэгийн эдийн засгийн нийслэл Мумбай багтдаг баруун нутгийн Махараштра мужид илэрчээ. Энэтхэг улс өдөр бүр гурван сая гаруй хүнд вакцин хийсээр байгаа нь дэлхийн хамгийн том хүчин чармайлтын нэг болж байна.
Мужийн албан тушаалтнууд бүх дэлгүүр, кино театр, зах, ресторануудыг Даваа гаригийн оройноос эхлэн хаахыг тушааж, шөнийн цагаар хөл хорио тогтоожээ.
Шүүмжлэгчид Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар олон янзын дохио илгээж, хүмүүсийг олон зуун шинэ хэргийн мөрөөр мөшгиж байсан шашны томоохон наадам болох Холи-гийн баяр ёслолд оролцохыг уриалж, сурталчилгааны жагсаал хийжээ.
Энэтхэгийн вакцинжуулалт гэрэл гэгээтэй байсан боловч вакцины экспортыг хумиснаар олон ядуу орнуудыг буцаад Энэтхэгийг гар харж, найдаж суухаас аргагүй байдалд авчраар байна.
Албаны хүмүүс Даваа гаригийн өглөө 24 цагийн дотор 103558 шинэ тохиолдол бүртгэгдснийг зарлав. Хэдэн сар харьцангуй буурч байснаа Хоёрдугаар сарын дунд үеэс хойш өдөр тутмын халдвар арав дахин нэмэгджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com