АНУ-ын эрх баригчид Афганистан улсаас цэргүүдээ гаргахаас өмнөх сүүлийн долоо хоногт Талибанчуудтай хэлэлцээр хийж байна. Дипломатууд 2020 оны энхийн хэлэлцээрийн бүлэглэлтэй цэргийн ямар арга хэмжээ авахыг хориглох ёстойг тодорхойлсон нууц хэсгүүдийг үндэслэн байгуулахыг оролдож байна.
Хэрэв эдгээр хэлэлцүүлэг болон Афганистаны засгийн газар ба Талибан бүлэглэлийн хоорондох тусдаа яриа хэлэлцээрүүд уналтад орвол АНУ-ын олон мянган цэргүүд Тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш Афганистанд үлдэж магадгүй бөгөөд энэ нь Америкийн бүх цэргийн хүчнүүд өнгөрсөн жилийн тохиролцооны дагуу тус улсаас гарах эцсийн хугацаа юм.
Босогчдын бүлэглэл Афганистаны аюулгүй байдлын хүчний эсрэг энэ хавар довтолгоо хийх магадлалтай байгаа тул цэргээ татах хугацаа эгзэгтэй байна. Сүүлийн өдрүүдэд Талибанчууд цуврал том халдлага, аллага үйлдсэнийг харгалзахад аль хэдийн эхэлсэн байж магадгүй. Иймэрхүү байдал нь ямар ч ахиц дэвшлийг буцааж, Афганистаныг эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй юм.
Мэргэжилтнүүд хэрэв АНУ ноцтой буулт хийхгүй бол Тавдугаар сарын 1-н гэхэд тохиролцоо хийх магадлал багатай гэж үзэж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com