Япон улс одоогоор Хятадын Шинжаан мужийн хуаранд саатуулагдсан хэдэн зуун мянган Уйгур мусульманчуудын хувь заяаны талаар "маш их санаа зовж" байгаагаа илэрхийлэхээс өөр зүйл яриагүй байна.
Япон бол Хятадад явагдаж буй хүчирхийллийн талаар ганц үг ган хийгээгүй, хориг арга хэмжээ авах боломжтой долоон улсын бүлгийн цорын ганц гишүүн улс юм.
Гэхдээ Японы ард нийтийн зүгээс Хятад руу хандах хандлага улам хатуу болж байгаа тул энэ байдал өөрчлөгдөж байх шиг байна. Хууль тогтоогчид засгийн газраас Хятадад хатуу байр суурь баримтлахыг уриалах нь улам ихэсч байгаа бөгөөд тус улсын Уйгарын нийгэмлэг буюу 3000 орчим хүний эрх, тэдний асуудалд илүү их дуугарч байна.
Хэрэв Япон Хятадад болж буй хүчирхийллийг таслан зогсооход хүчин чармайлтаа бүрэн нэгтгэвэл энэ нь өрнөдийнхний явуулсан кампанит ажилд Ази тивийн чухал дуу хоолойг нэмж өгнө.
Гэхдээ Хятад Японы хоорондын харилцаа маш нягт, төвөгтэй. Учир нь Хятад бол Японы экспортын чухал зах зээл. Япончууд өөрсдөө өнгөрсөн жил эдийн засгийн нэлээд хүнд байдалд орсон. Хятадын эх газарт 200 гаруй дэлгүүртэй Японы жижиглэнгийн худалдааны “Мужи” компани саяхан Шинжаан дахь албадан хөдөлмөрийг буруутгаж байсан ч тэндхийн хөвөнг үргэлжлүүлэн хэрэглэснээ зарласан.
Саяхан Японд амьдардаг Уйгар үндэстэн болох Халмат Рози Японы олон нийтийн өргөн нэвтрүүлгийн NHK сувгийг Хятадын аюулгүй байдлын албан тушаалтнаас сүрдмээр утасны дуудлага авах үеэрээ нууцаар бичлэг хийж олон нийтэд үнэн мэдээлэл хүргэж, энэхүү бичлэгийг сая сая үзэгчдэд үзсэн байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)