Ковид-19 вакцинжуулалтанд найдаж, урагшлах зам тодорхой байгаа хэдий ч анхаарал, хамгаалалтаа хурдан сулруулж болохгүй гэдгийг дэлхийн мэргэжилтнүүд улс орнуудад сануулж байна.
Унгарт: Нэг хүнд ногдох коронавирусийн нас баралтын түвшингээр дэлхийд дээгүүрт бичигдэж буй улс хэдий ч Ерөнхий сайд Виктор Орбан засгийн газар нь хязгаарлалтаа чангатгахгүй гэдгээ мэдэгдэж, зах зээлээ нээхээр үргэлжлүүлэн ажиллахаар шийджээ. Лхагва гаригт 302 хүн нас барсан нь тахал эхэлснээс хойших хамгийн өндөр тохиолдол болжээ.
Дэлхийн нөгөө талд: Зарим муж улс нь хямралын байдалд байгаа АНУ бол ялгаатай байдлыг судлах боломжтой сайн жишээ. Мичиган хотод ковид-19 үүрлэсэн нь нилээн том халуун цэг болж, мужийн хэмжээнд 2200 гаруй Ковид-19 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ тоо Гуравдугаар сарын эхнээс хоёр дахин нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч албан тушаалтнууд вирусыг хянахын тулд маск зүүх болон бусад арга хэмжээг алгуурлаж байна. Мичиганы эпидемиологич "Статистик тоонуудыг харах нь яг л гэдсэндээ цохиулж байгаа юм шиг санагдсан. Бид тоогоо бууруулахын тулд энэ давалгааг даван туулахын тулд илүү хичээх хэрэгтэй болно" гэжээ.
Харин Италийн албаны хүмүүс ажилтнууд нь вакцин хийлгэхгүй байхаар сонгосон эмнэлгүүдэд дэгдэлт их гарсны дараа эрүүл мэндийн ажилтнуудаа вакцинд заавал хамрагдахыг шахаж байна. Гэхдээ ингэснээр Засгийн газар нь Үндсэн хуультай зөрчилдөж магадгүй байгаа аж.
"Өвчнийг эмчлэх байтал эсрэгээрээ хүнд ковид дамжуулаад бүр даамжраад тэр хүн нь үхчихнэ гэдэг бол ямар ч утгагүй асуудал" гэж аав нь вакцин хийлгээгүй сувилагчийн улмаас Ковид-19 өвчнөөр өвчилж, нас барсан гэж итгэдэг хүн хэлсэн байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com