Иман Муршидын 8 сартай хүү халуурч бөөлжөөд эмнэлгийн тусламж хэрэг болоход тэр хамгийн ойрын эмнэлэг рүү явахын тулд гурван өдөр болжээ. Эцэст нь хүүхдээ тэврэн явган явж байж эмнэлэгт хүрчээ. Долоо хоног эмчилгээ хийсний дараа хоол тэжээлийн хурц дутагдал нь түүний хүүхдийг сул дорой болгож, бараг хөдөлж чадахгүй болгожээ. Харамсалтай нь Иман Муршид мянга мянган Еэмэн улсын иргэдийн зөвхөн нэг нь юм.
Йемэн улс сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр дахь удаагаа олон сая хүнээ нүүлгэн шилжүүлсэн. Хоол хүнс олох гэж өдөр бүр тэмцэж буй дайны хөлд нэрвэгдсэн тус улсад өргөн цар хүрээтэй өлсгөлөнгийн аюул нүүрлэжээ.
Дайны хөлд дарагдсан Арабын ертөнцийн хамгийн ядуу улс дайны сүүдрээр архаг хүнсний хомсдолд гүн оржээ. 2018 онд бусад улс орнуудын асар их тусламжийн урсгалаар зөвхөн тэр онд өлсгөлөнгөөс сэргийлж чадсан. Гэхдээ дайн дэгдэж, цар тахлын улмаас донор орнууд дотоод асуудалдаа илүү их анхаарал хандуулж байгаа тул аюул занал энэ удаад илүү их байна гэж тусламжийн бүлгүүд хэлж байна.
НҮБ-аас 3.6 сая Йеменчүүд хүнсний яаралтай хомсдолд орж, 16.500 нь гамшгийн хэмжээнд хүрсэн гэж мэдэгдэв.
Мөн 400 мянган хүүхэд өлсгөлөнгөөр үхэх эрсдэлтэй гэсэн тооцоог гаргажээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com