x

Азиуд руу дайрсан үзэн ядалтын гэмт хэргийг хавтаст хэрэг нээн дахин шалгаж эхэлжээ

Даваа гаригт Нью Йорк хотын Мидтаун Манхэттэний явган хүний ​​зам дээр нэгэн эрэгтэй 65 настай эмэгтэйг гэгээн цагаан өдөр өшиглөж, хэдэн удаа дэвссэн хэрэг гарсан. Харамсалтай нь сүүлийн нэг жилд Азиудыг барууны орнуудад ялангуяа Америкт их үзэн ядах, гадуурхах болсны нэг жишээ байв. 

Цагдаагийн газраас халдлага өглөө 11:40 цагийн орчимд нэгэн байшингийн гадаа болсон бөгөөд хяналтын камерын бичлэг дээр үл таних хоёр хүн явган хүний ​​зам дээр бие биен рүүгээ дөхөж очоод зөрж өнгөрөхийн алдад эмэгтэйн их бие рүү өшиглөж байгааг харуулсан байна. Тус халдлагыг барилга дотроос хараад суухын зэрэгцээ зогсоохыг оролдоогүй барилгын ажилтнуудыг ажлаас нь түдгэлзүүлсэн гэж барилгын менежментийн компани мэдэгдэв.

Цагдаагийн хэлтсийн үзэн ядалтын гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хэсгийнхний олж мэдсэнээр олон нийтээс тусламж хүссэн халдлагад өртсөн эмэгтэй газар унасны дараа дор хаяж гурван удаа биеийн дээд хэсэг болон толгойн тус газар руугаа өшиглүүлж, дэвслүүлжээ.

Хохирогч Манхэттэн дэх NYU Langone Medical Center-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд цагдаагийнхан хүнд гэмтэл гэж тодорхойлсон. Түүний биеийн байдлын талаар нэмэлт мэдээлэл шууд авах боломжгүй байгаа аж. 

Манхэттэн дэх халдлага бол улс орон даяар болон Нью Йорк хотод гарч байгаа Азийнхны эсрэг хүчирхийллийн нэг жилийн хугацаанд гарсан хамгийн сүүлийн үеийн халдлага юм. Энэ сарын эхээр Атланта орчимд болсон буудалцааны үеэр найман хүн, түүний дотор Ази гаралтай зургаан эмэгтэй амиа алдсан хэрэг гарч байгаад хүмүүс эмгэнэн гашуудаж байх энэ үед нөгөө талд халдлагуудын жагсаалт нэмэгдсээр байна.

Цагдаагийн байгууллагаас цацаж, цахим ертөнцөд олны анхаарлыг татсан уг бичлэгэнд барилгын ажилчин бололтой нэг хүн үүдний танхимд зогсож, хөндлөнгөөс оролцохыг хүсэхгүй байгааг харуулсан байна. Дараа нь халдлага үйлдсэн этгээд явсны дараа эмэгтэй газар хэвтсээр байхад барилгын урд хаалгыг эмэгтэй харсаар байхад хаажээ.

Энэхүү халдлага нь АНУ даяар Ази гаралтай хүмүүст чиглэсэн хүчирхийллийн гэмт хэрэг өссөн тухай өөр нэг ноцтой сануулгыг илэрхийлэх бөгөөд энэ нь цар тахалтай холбоотой арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийг улам даамжруулж байна гэж өмгөөлөгчид үзэж байна. Ази-Америкийн нийгэмлэгийн гишүүд хэдэн сарын турш нийгэмдээ чиглэсэн гадны үзэлтэн, хүчирхийллийн давалгаанд түгшүүр зарлаж байна.

Манхэттэн дэх эмэгтэйд халдсан хэрэг үзэн ядалтын гэмт хэргийн мөрдөн байцаагчид мөн метронд хүнийг зодож, өөр нэг зорчигч ТикТокийн бичлэг дээр тэмдэглэсэн халдлагыг шалгаж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 11 цаг 0 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 11 цаг 1 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 11 цаг 5 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 11 цаг 8 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 11 цаг 10 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 11 цаг 13 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 11 цаг 16 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 11 цаг 19 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 14 цаг 11 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 14 цаг 38 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 14 цаг 42 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 14 цаг 45 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 14 цаг 48 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 14 цаг 49 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 14 цаг 50 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 14 цаг 52 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 14 цаг 53 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 14 цаг 54 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 14 цаг 55 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 14 цаг 56 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top