ОХУ-ын эрдэмтэдийн бүтээсэн “Спутник V” вакциныг ирэх тавдугаар сараас Хятадад үйлдвэрлэхээр болжээ.
Энэ асуудлаар Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Хятадын “Shenzhen Yuanxing Gene-tech” компанитай хэлэлцээ хийж, 60 сая гаруй тунг үйлдвэрлэхээр тохиролцсон байна.
Ковидын эсрэг 91.6 хувийн үр дүнтэй уг вакциныг Хятадаас гадна Энэтхэг улсад үйлдвэрлэж эхлээд буй.
Одоогийн байдлаар “Спутник V” вакцин нь 57 улсад бүртгэгдээд байна.