Францын Ерөнхийлөгч Макрон, Германы канцлер Ангела Меркель тэргүүтэй дэлхийн удирдагчид дэлхийн сонинуудад зориулж бичсэн нийтлэлдээ "Ковид-19" дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том сорилтыг авчирсан гэж хэлэв.
Өөр нэг цар тахал эсвэл эрүүл мэндийн хямрал ирээдүйд дахиад тохиолдох магадлалтай. Мөн энэ удаагийн цар тахал "бүгд аюулгүй болтол хэн ч аюулгүй биш" гэдгийг харуулж байгаа билээ.
Daily Telegraph сонинд бичигдсэн болон Францын Le Monde, Испанийн El Pais зэрэгт хэвлэлүүдэд нийтлэгдснээр 24 удирдагч дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулсан гэрээтэй ижил төстэй гэрээ байгуулж, хил дамнасан хамтын ажиллагааг бий болгох шаардлагатай байна гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебресиесусыг тэргүүтэй гарын үсэг зурсан хүмүүс "Тухайн үед дэлхийн хоёрдугаар дайны сүйрлийн дараа улс төрийн удирдагчид олон талт тогтолцоог бий болгохоор нэгдсэн. Зорилго нь тодорхой байсан. Улс орнуудыг нэгтгэх, тусгаарлалт, үндсэрхэг үзлийн уруу таталтыг арилгах, зөвхөн эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны сүнсээр хамтдаа давж болох бэрхшээлүүдийг шийдвэрлэх, энх тайван, хөгжил цэцэглэлт, эрүүл мэнд, аюулгүй байдал" байсан гэлээ.
Удирдагчид одоо нэгэн дуугаар ижил саналтай байгаа нь "Ямар ч цар тахалд урьдчилаад сайн бэлдэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үнэлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад өндөр зохицуулалттай байх ёстой" гэсэн байна.
Шинэ гэрээ нь болзошгүй цар тахлын талаар хүмүүсийг сэрэмжлүүлэх илүү сайн системийг бий болгоход тусалж, мэдээллийн солилцоо, вакцин, хувийн хамгаалах хэрэгслийн хуваарилалтыг сайжруулах болно гэжээ.
"Өөр шинэ цар тахал болон томоохон эрүүл мэндийн гэнэтийн тохиолдлууд гарах болно. Аль ч засгийн газар эсвэл олон талт агентлагууд энэхүү аюул заналыг дангаараа шийдвэрлэх боломжгүй юм. Хэрвээ тэгэхгүй бол гэдэг асуулт биш, гэхдээ хэзээ вэ гэсэн асуулт юм. "Ковид-19" цар тахал нь хүн бүр аюулгүй болтол хэн ч аюулгүй биш гэдгийг хатуу, эмзэглүүлсэн сануулга болсон. "Ковид-19" нь бидний сул тал, хуваагдмал байдлыг ашиглаж байсан энэ үед бид энэ боломжийг ашиглаж, дэлхийн хямралаас давж энхтайвны хамтын ажиллагааны дэлхийн хамтын нийгэмлэг болж нэгдэх ёстой" гэжээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com