Дэлхийн улс орнуудад ариун цэврийн цаасны хомсдол үүсч магадгүй тухай Bloomberg бичжээ. Далайн тээврийн эрэлт нэмэгдэж, тээврийн усан онгоцны хүрэлцээгүй байдал үүнийг гарган ирлээ гэж агентлаг онцолжээ.
Энэ асуудалд эхлээд контейнераар зөөгддөг экспортын бараанууд нэрвэгдсэн байв. Одоо ийм асуудал савалгааны материал нэн түрүүнд торх, шуудай, хайрцаг тээвэрлэлтэд нөлөөлөх эрсдэл үүсч эхэлжээ.
Ариун цэврийн цаасны хомсдлын бас нэг шалтгаан нь худалдааны цэгүүдийн ажиллагааг хязгаарласан мөн хэрэглэгчид гэрийн нөөцөө ихээр нэмсэн, улс орнуудад хатуу хөл хорио тогтоосон явдал болж байна.
Энэ төрлийн барааны үйлдвэрлэлийн дэлхийн гуравны нэгийг хангадаг тусгай төрлийн модны нийлүүлэлтийг эрхэлсэн Бразилийн SuzanoSA компанийн тэргүүн Вальтер Шалька үүсээд байгаа экспортын асуудлыг тус агентлагт ярьжээ. Компанийн түншүүдийн хооронд усан онгоц түрээслэх өрсөлдөөн өндөр байгаа, цаашид улам гүнзгийрч магадгүй болсон. Латин Америкийн томоохон экспортлогч нар бүгд л өрсөлдөөнд татагдан орсон” гэж тайлбарлав.
Тээвэрлэлт тасарч буй нь түүхий эдийн нийлүүлэлтийг удаашруулж ариун цэврийн цаасны үйлдвэрлэлтэд нөлөөлж байна хэмээн нэмж онцолжээ.
М.ЦОГТ
www.bloomberg.com