Бразил өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт буй бусад орнуудаас илүү олон шинэ коронавирусийн тохиолдол, нас баралтын талаар мэдээлж байна.
Цаг тутамд тэнд ойролцоогоор 125 хүн Ковид-19-ээс болж нас барж байна.
Нийтдээ энэ вирусийн улмаас тус улсад 300,000 гаруй хүн нас барсан нь улс төрийн тэмцэл, шинжлэх ухаанд үл итгэх байдал зэргээс үүдэлтэй хямрал болжээ. Халдварласан болон нас барсан хүмүүсийн нас улам бүр залуужиж, эмнэлгүүд Ковид-19 өвчтөнүүдийн хөлд үерийн урсгал адил дарагджээ.
Бразил дахь Хил хязгааргүй эмч нарын гүйцэтгэх захирал "Бид ийм хэмжээний эрүүл мэндийн системийн доголдлыг хэзээ ч харж байгаагүй. Мөн хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй байна" гэжээ.
Ийм үйлчилгээ, эмчилгээний доголдол нь хөгжиж буй орнуудад эмнэлгийн хямралыг арилгах, түүний дотор H.I.V-ийн халдвар ба Зика өвчний тархалтын эсрэг бүтээлч шийдлүүдийг дэвшүүлэх зэргээр үлгэр жишээ болсон тус улсын эмнэлгийн салбарын нэр хүндийн хувьд маш том уналт болжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com