Бруна Ногучи жил хагасын өмнө Токиогийн Олимпийн бамбар барихаар гарын үсэг зурахдаа коронавирусийн тахал болон, дээд хоёр ч албан тушаалтан нь сексист үзлээсээ болж огцроно чинээ зүүдлээ ч үгүй байв.
Японд буухиа Фукушима мужид Пүрэв гаригийн өглөө эхлэхэд ёслол болон түүнд оролцогчид үндэсний хэмжээний мэтгэлцээний төвд байлаа. Олон хүмүүс вирусийг үл харгалзан наадам үргэлжлэх үү зэрэг бэрхшээлтэй асуултаар хоорондоо маргалдаж байна.
Алдартнуудыг оролцуулаад хорь гаруй хүн буухиа уралдаанаас гарахад 22 настай хатагтай Ногучи оролцохоор шийджээ. Тэрээр ирэх дөрвөн сарын хугацаанд бамбарыг Фукушимагаас хамгийн өмнөд хэсэгт орших Окинава, хойд зүгт Хоккайдо, Токиогийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэн хүртэл авч явах 10,000 хүний нэг юм.
Токио хотоос баруун хойд зүгт орших Гунма мужаас ирсэн хатагтай Ногучи саяхан өгсөн ярилцлагадаа "Буухианаас гарахаар шийдсэн хүмүүсийн шийдвэрийг би ойлгоно. Бас би санаа зовохгүй байна" гэжээ.
Японы эрх баригчид бамбарын буухиаг эхлүүлэхийг ялалтын мөч гэж төсөөлж байсан бөгөөд Фукушимаг хөөргөх цэг болгон сонгосон нь маш их бэлгэдлийн шинжтэй байв. Япон улс эдгээр наадмуудыг "Сэргээх Олимпийн наадам" хэмээн нэрлэж байгаа бөгөөд 2011 онд газар хөдлөлт, цунами, Фукушима болон Японы зүүн хойд хэсгийн бусад нутгийг сүйтгэсэн цөмийн гамшигт нэрвэгдсэн улс орнууд хэрхэн сэргэж, дэлхий дахин коронавирусийн цар тахлын өвчнөөс хэрхэн ангижирч байгааг харуулах ажээ.
Токиогийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сейко Хашимото буухиа Фукушимад эхлэх нь "маш их ач холбогдолтой" гэж хэлээд "Зүүн Японд хийсэн сэргээн босголтын ажлыг бүх дэлхий харахыг хүсч байна" гэсэн байна.
Хатагтай Хашимото өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Хүн бүхэн аюулгүй, аюулгүй байдлыг мэдрэх ёстой. Энэ бол нэн тэргүүний зорилт юм" гэж хэллээ.
Гэвч буухиаг хэд хэдэн хязгаарлалтын дор явуулж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com