Өнгөрсөн пүрэв гаригт Хойд Солонгосын зүүн эргэ орчимд богино зайн хоёр баллистик пуужин хөөргөсөн нь тус улсын сүүлийн жил орчмын хугацаанд хийсэн анхны туршилтыг хийлээ.
Энэ үйлдлийг Байдены засаг захиргааны эсрэг анхны чухал өдөөн хатгалга боллоо хэмээн мэдээлж байна.
АНУ-д долоо хоног гаруй сэрэмжлүүлэг өгсний эцэст Хойд Солонгос үг яриагаар учраа олох гэж оролдож ханасан бололтой гэж Нью-Иорк Таймс сонины сурвалжлагч бичжээ.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Хойд Солонгос баллистик пуужингийн туршилт хийхийг хориглосныг эсэргүүцсэн энэхүү хөөрөлт нь Ким Жон Ун эргэж ирснийг харуулж байна. Баллистик пуужингийн туршилт АНУ-ын албан тушаалтнууд ням гаригт болсон өмнөх туршилтыг "цэргийн ердийн үйл ажиллагаа" хэмээсэн өдөртэй давхцсан аж.
"Хойд Солонгосын хамгийн сүүлд хөөргөсөн пуужин нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены амралтын өдрүүдийн пуужингийн туршилтуудыг дорд үзэж, инээгээд байгаа юм шиг хариу үйлдэл байна" гэж Вашингтон дахь Үндэсний ашиг сонирхлын төвийн Солонгос судлалын ахлах захирал Харри Казианис хэллээ.
Байдены засаг захиргаа Хойд Солонгосоос ирэх цөмийн заналхийллийг хориг арга хэмжээ, яриа хэлэлцээний шинэ үе шат, эсвэл хоёуланг нь зохицуулах эсэхийг судалж байгаа юм. Энэ нь маш хэцүү зам байх болно. Америкийн албаны хүмүүс Хойд Солонгос зөвхөн зэвсгээ өгөх бодолгүйгээр яриа хэлэлцээ хийж, цөмийн чадавхийг нэмэгдүүлэхэд цаг хугацаа зарцуулах болно гэж эмээж байгаа аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com