Мьянмарын цэргийн хүчнийхэн өдөр бүр зэвсэггүй энгийн иргэдийг хөнөөж, дайрч, террорист байдалтай байна. Зарим эсэргүүцэгчид армитай өөрийнхөөрөө тулалдахаас өөр сонголт байхгүй гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Тиймээс оюутан, идэвхтэн, оффисын ажилчдын бүлэглэлүүд “өөрийн” байж болох зэвсгээр зэвсэглэн нэг төрлийн партизан цэрэг болон хувирчээ.
Хотуудад жагсагчид хорооллуудыг цэргийн довтолгооноос хамгаалахын тулд хаалт босгож, жагсаал хийж байх үед ойд байгаа хүчнүүд дайн байлдааны үндсэн арга ухаанд сурч, цэрэг армитай холбоотой байгууламжуудыг хорлон сүйтгэх төлөвлөгөө боловсруулж байна.
Шинэ фронтын зоримог байдал, цөхрөл нь 275 хүний аминд хүрч, цэргийнхний үйлдсэн харгис хэрцгий ажиллагааны хариу болов. Аюулгүй байдлын хүчнийхэн ойр хавьд байсан хүмүүс, түргэн тусламжийн машин руу буудаж, хоригдлуудыг эрүүдэн шүүж байна.
Жагсаалд оролцсон хэдэн арван залуу толгойдоо буудуулан амиа алджээ.
Фронтын дайчид элсэн шуудай овоолж, хулсан хаалт хийж, гар хийцийн галын бөмбөгийг өөрсдийн зэвсэн болгосон байна.
"Бид тэдэнд хариу цохилт өгөх ёстой" гэж ойд долоо хоног бэлтгэлийн баазад байсан Янгоноос ирсэн эмэгтэй ярив. Тэрээр "Энэ нь түрэмгий сонсогдож байгаа ч бид өөрсдийгөө хамгаалах ёстой гэдэгт би итгэж байна" гэсэн юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com