Өмнөд Солонгосын орон сууцны агентлагийн хэд хэдэн албан тушаалтныг засгийн газрын хөтөлбөрүүдэд мөнгө олох зорилгоор давуу байдлаа ашиглаж мэдээллийг авсан гэж сэжиглэсний дараа олон нийтийн дургүйцэл хүчээ авлаа.
Энэ явдал нь Ерөнхийлөгч Мүүн Жэ Иний Засгийн газрыг хямралд оруулж байгаа бөгөөд үнэтэй орон сууц нь сонгогчдын хамгийн их асуудал болж байна.
Ерөнхийлөгч Мүүний засаг захиргаа 70,000 шинэ орон сууц барих төлөвлөгөө зарлахаас хэдэн сарын өмнө Сөүлээс баруун өмнө зүгт Солонгос улсын газар, орон сууцны корпорациас (LH) 10 албан тушаалтан газар худалдаж авсан тухай төрийн бус иргэний хоёр бүлэг анх мэдээлсэн. Засгийн газар уг схемд дотоод мэдээллийг ашигласан гэж сэжиглэгдэж буй 20 албан тушаалтныг тогтоож, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Орон сууцны үнийн өсөлт нь Сөүл болон түүний эргэн тойрны Кёнги муж дахь бодлогын хамгийн том толгойны өвчин болоод удаж байна. Ерөнхийлөгчид ар араасаа асуудлыг засна гэж амласан ч үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөөр байна.
"Солонгос улсын газар, орон сууцны корпорацийн энэхүү шуугиан нь Өмнөд Солонгост зарим хүмүүс үл хөдлөх хөрөнгийн хууль бус тоглоомоор хэрхэн хурдан хөлжиж байгааг харуулдаг бол үлдсэн хэсэг нь болох бид насан туршдаа хөдөлмөрлөж, хуримтлал үүсгэсэн ч байшин худалдаж авах боломжгүй байдаг" гэж 29 настай оффисын ажилтан Пак Янг Сик хэллээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com