Жил бүрийн Гуравдугаар сарын 20-нд "Олон улсын аз жаргалын өдөр" тохиодог билээ.
Та бүхэндээ "аз жаргалын өдөр"-ийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.
2012 онд Бутан улсын санаачлагаар бүх 193 гишүүн орныхоо дэмжлэгтэйгээр НҮБ өөрийн 66/281 тоот тогтоолоор Олон улсын аз жаргалын өдрийг (International Day of Happiness) бий болгожээ.
Өнөөдөр аз жаргал бол хүн төрөлхтний үндсэн зорилгуудын нэг гэдгийг хүмүүс мэдрэх ёстой баяр юм. НҮБ уг баярыг бий болгохдоо бүх улс орнуудад хандан хүн бүрийн баян чинээлэг амьдралын төлөө хүчин чадлаа чиглүүлэн зүтгэхийг уриалсан байдаг.
Сонирхолтой баримтууд:
- Эрдэмтэд тогтоосноор аз жаргалын 50 хувь нь генаас, 10 хувь нь амьдралын нөхцлөөс, 40 хувь нь бодож санахаас хамаардаг гэнэ.
- Шар өнгийг аз жаргалын өнгө гэж Бутанчууд хэлжээ.
- “Дэлхийн хүрээлэн” гэх судалгааны төвийн мэдээгээр, 2016 онд Дани хамгийн аз жаргалтай орон байв. Түүний дараа Швейцари, Исланд, Норвеги, Финлянд байсан энэ чансаанд хамрагдсан 157 орны хамгийн сүүлд Бурунди бичигдсэн байлаа. Харин сүүлийн дөрвөн жил дарааллан Финлянд улс дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгараад байна.
- Аз жаргал гэдэг нь эндорфин, дофамин, серотин гэсэн гурван гормонтой холбоотой биохимийн үйлдэл юм. Эндорфин нь богино хугацааны хөөрлийг үүсгэнэ. Дофамин нь аз жаргал, таашаалын дэвсгэрийг гаргаж өгдөг. Серотин нь эрч хүч, сэтгэлийн сайхан байдлыг тогтоож, стрессийн эсрэг эм болдог.
- Дорны гүн ухаан аз жаргал гэж гүйцэгдэшгүй зүйл гэнэ.
- Ангедони гэх таашаал авах чадварын бууралтыг элэгний өвчин гаргадаг гэж 1986 онд тогтоожээ.
М.ЦОГТ