x

Финлянд дэлхийн хамгийн аз жаргалтай орноор дахин шалгарлаа

НҮБ-аас жил бүр гаргадаг тайланд Финланд улс дөрөв дэх жилдээ дэлхийн хамгийн аз жаргалтай газраар нэрлэгдэв.

Дэлхийн аз жаргалын тайланд Дани удаалж, Швейцарь дагаж, Исланд тэгээд Нидерланд айргийн тавд жагсжээ.

Шинэ Зеланд дахиад топ 10-т багтсан Европын бус цорын ганц улс болов. Их Британи 13-аас 17-р байр руу ухарсан байна.

Аналитик судлаач Гэллап 149 орны хүмүүсийг өөрсдийн аз жаргалаа бэлтгэсэн өгөгдлийн дагуу үнэлэхийг хүссэн байна. Нийгмийн дэмжлэг, хувийн эрх чөлөө, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), авлигын түвшин зэрэг агуулгууд тус асуумжинд багтдаг. Тус хэмжүүрээр дэлхийн хамгийн аз жаргалгүй гэж Афганистан, Лесото, Ботсвана, Руанда, Зимбабве оржээ.

Улс орнуудын гуравны нэгээс илүү хувьд "сөрөг сэтгэл хөдлөлийн давтамж өндөр" байсан гэж цар тахлын үр дагаврыг энэ жил судлаачид онцолсон. Гэсэн хэдий ч 22 орны байдал өмнөх онтой харьцуулахад сайжирсан байна. Азийн хэд хэдэн улс өнгөрсөн жилийн чансаатай харьцуулахад хамаагүй дээр гарсан бол Хятад 94-р байрнаас 84-р байранд шилжжээ.

"Хачирхалтай нь ерөнхийдөө хүмүүсийн амьдралыг үнэлэх үнэлгээгээр хэмжихэд сайн сайхан байдал буураагүй" гэж тайлангийн судлаачдын нэг Жон Хеллиуэлл мэдэгдэлдээ дурджээ.

Тэрээр "Боломжит нэг тайлбар бол хүмүүс Ковид-19-ийг хүн бүрт нөлөөлж буй нийтлэг, гадны аюул заналхийлэл гэж үздэг бөгөөд энэ нь илүү их эв нэгдэл, найрсаг мэдрэмжийг бий болгосон юм" гэлээ.

Финланд улс цар тахлын үеэр амь нас, амьжиргааг хамгаалахад тусалсан харилцан итгэлцлийн хэмжүүрээр маш өндөр байр эзэлсэн байна.

5.5 сая хүн амтай Скандинавын үндэстэн цар тахлын үеэр Европ тивийн ихэнх нутгаас хамаагүй дээр ажиллаж чадсан бөгөөд 70 гаруй мянган тохиолдол, 805 хүн нас барсан гэж Жон Хопкинсийн их сургууль мэдээллээ.

Дэлхийн хамгийн аз жаргалтай топ 10 улс: 

  1. Финланд
  2. Дани
  3. Швейцари
  4. Исланд
  5. Нидерланд
  6. Норвеги
  7. Швед
  8. Люксембург
  9. Шинэ Зеланд
  10. Австри

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 10 цаг 2 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 10 цаг 4 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 10 цаг 7 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 10 цаг 11 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 10 цаг 13 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 10 цаг 16 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 10 цаг 19 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 цаг 21 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 13 цаг 14 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 41 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 45 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 47 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 50 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 52 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 53 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 54 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 55 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 57 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 58 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 59 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top