Католик сүмүүд ижил хүйстнүүдийн эвлэлүүдийг адислах хүчгүй гэж Ватиканаас сургаал хариуцсан алба нь мэдэгдэв.
Бурхан "нүглийг адислах" нь "боломжгүй" зүйл гэж Итгэлийн Сургаалын Чуулган (CDF)-аас мэдэгджээ.
Гэхдээ Итгэлийн Сургаалын Чуулган ижил хүйстний харилцааны "эерэг элементүүд"-ийг тэмдэглэжээ.
Өнгөрсөн Аравдугаар сард Ромын Пап Гэгээн хутагт Фрэнсис ижил хүйстэн хосуудад "иргэний холбоо" байгуулахыг зөвшөөрөх ёстой гэж үзэж байгаагаа баримтат кинон дээрээ хэлсэн байдаг.
Үнэн хэрэгтээ католик сүмд сүм хийдийн нэрийн өмнөөс тахилч эсвэл бусад сайд адислал өгдөг байна.
Энэ Даваа гаригт Ромын Пап Франциск энэ мэдэгдлийг "шударга бусаар ялгаварлан гадуурхах гэсэн хэлбэр биш, харин литургийн зан үйлийн үнэн байдлыг сануулах гэсэн юм" гэж бататгажээ.
Сүүлийн хэдэн сард зарим сүм хийд, тэр дундаа Герман, АНУ-д сүм хийдэд ижил хүйстэн католик шашинтнуудыг хүлээн авч, адислал өгч эхэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлсэн.
Итгэлийн Сургаалын Чуулганы албан ёсны хариунд "Сүм ижил хүйстэн хүмүүсийн эвлэлүүдэд адислал өгөх хүч чадалтай юу?" гэсэн асуултанд хариулсан юм.
Үүнд шууд "үгүй" гэж хариулжээ.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт нь ариун ёслол бөгөөд ийм ч учраас ижил хүйстэн хосуудад адислал хүртэх боломжгүй гэж Итгэлийн Сургаалын Чуулган тэмдэглэжээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com