Ану-ын Атланта орчимд зэвсэгт этгээдүүд гал нээж, найман хүн, түүний дотор зургаан ази эмэгтэй амиа алдсан нь АНУ даяар Ази нийгэмлэгүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд байлгаж, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг эргүүлээ нэмэгдүүлэхийг шаарджээ.
Жоржиа муж дахь массажны газруудад найман хүнийг буудаж хөнөөсөн зэвсэгт этгээдийг хэд хэдэн аллагын хэргээр буруутгаж байна. Хэрэг үйлдсэн 21 настай залуу Флорида руу явж байх замдаа баривчлагдсан байна. Тухайн хэргийн сэдлийг цагдаагийнхан судалж байгаа ч Ази гаралтай америкчуудыг хамарсан үзэн ядалтын улмаас байх магадлалтай. Америк дахь азиудын дунд ковид цар тахал гарснаас хойш 3800 орчим гадуурхсан, үзэн ядсан хэргийн золиос болсон гэж Stop AAPI Hate бүлгийн тайланд дурджээ.
Энэхүү масс буудлага нь "жендэрт суурилсан хүчирхийлэл, үл ойлголцол, гадны хүмүүсийг үзэн ядах зэрэг олон зүйлүүдийн уулзвар дээр" болж байна гэж муж улсын төлөөлөгч, Жоржиа мужид төрийн алба хашсан анхны вьетнам америк иргэн Бий Нгуен хэлэв.
Сан Францискогийн булан дахь Ази гаралтай Америкчууд олон удаагийн халдлагын дараа цагдаагийн эргүүлийг нэмэгдүүлэхийг уриалж байна. Ялангуяа хөгшин оршин суугчид дээрэм тонуул, коронавирусийн цар тахалтай холбоотой аман ярианы доромж, халдлагын бай болжээ.
"Манай ахмадууд өөрсдийнхөө гудамжаар алхахаас айдаг" гэж Окландын Хятад хорооллын Худалдааны танхимын ерөнхийлөгч Карл Чан хэллээ.
Оршин суугчид айдас, хурцадмал байдлаас үүдэн өдөр тутмын хэвшлээ өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орсон мөн энэ бүс нутагт үзэн ядах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн тухай PBS-ийн тайланд дурджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com