Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мьянмарт ардчиллыг буцааж өгөхийг шаардсан жагсагчид тус улсын гол хот Янгон дахь хятадуудын эзэмшлийн бизнесийг шатааж, тонон дээрэмджээ. Үүний дараа Хятад Элчин сайдын яамаараа дамжуулж дэг журам тогтоож өгөхийг хүсчээ. Хэдэн цагийн дараа генералууд үүргээ гүйцэтгэсэн бололтой цэргүүд олон жагсагчдыг алж, онц байдал зарлав.
Хятадын эсрэг үймээн самуун Мьянмарын улс төрийн хямралыг олон улсын хэмжээнд шинэ өнгө аястай болгож байна. Жагсагчид зөвхөн цэргийн эрх баригчдад төдийгүй Хятадыг халхавчлан дэмжиж байгаад улам их уурлаж байна. Энэхүү хариу цохилт нь Бээжингийн хувьд том сорилт. Дэлхийд өсөн нэмэгдэж буй хүч чадал, бүс нутгийн дан жингийн хувьд Мьянмар дахь ашиг сонирхол нь шууд утгаараа шатаж байгаа тул Хятад улс зүгээр л юм болоогүй юм шиг өнгөрөх гээд байна уу?
Хятад улс байгалийн баялаг, усан замынхаа нэг хэсэг болох урд хөршөөсөө хүсч буй зүйлдээ үргэлж анхаарч ирсэн. Бээжин Мьянмарын генералуудаас Хятад руу цахилгаан эрчим хүч олборлох маргаантай усан цахилгаан станцын урт хугацааны төлөвлөгөөгөө дахин эхлүүлэхийг хүсч байгаа бөгөөд нутгийн иргэд байгаль орчныг сүйтгэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс болгоомжилж байна. Бээжин мөн Мьянмарын газрын ховор металлаар өлсөж байна (төрийн эргэлт хийсний дараа олборлолт эрс буурсан нь Бээжин саяхан АНУ руу ховор элемент экспортлохоо зогсоох аюулд нөлөөлсөн болов уу).
Хятад улс Энэтхэгтэй далайн давамгайлал тогтоохоор өрсөлдөж буй Энэтхэгийн далайд нэвтрэх боломжийг олж авахын тулд Мьянмарын Ракхайн муж дахь Кяукпю гүний усан боомтыг холбосон байгалийн хийн хоолой барих ажлыг үргэлжлүүлэхэд Мьянмар Хятад улсад хэрэгтэй.
Хоёрдугаар сарын 1-ний төрийн эргэлтээс хойш Мьянмарт хандах Хятадын ашиг сонирхол хүчтэй шүүмжлэлд өртөж эхэлсэн. Шинэ дэглэмийн олон улсын хамгийн нэр хүндтэй холбоотон болох Хятад цэргүүд засгийн эрхийг гартаа авахад нь тусалсан гэх цуурхал олон нийтийн сүлжээнд хүчтэй шуугиан дэгдээсэн. Ардчиллын төлөө тэмцэгчид мөн Хятадын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд Хятадын өөрийн Great Firewall-тэй адил интернет цензурын технологийг боловсруулахад цэргийнхэнд туслаж байна гэж сэжиглэж байгаа.
Хятад улс тус улсад олон жилийн турш үргэлжилсэн сүүдрийн үйл ажиллагаа явуулж ирсэн ч хуурамч мэдээ гэх мэтээр үгүйсгэж, Хятадын бүтээгдэхүүнийг бойкотлох, Кяукпю хоолойг хорлон сүйтгэх гэсэн жагсагчдын уриалгыг эсэргүүцэж байна. Гэхдээ Бээжин урьдын адил хил дээрх тогтворгүй байдалдаа санаа зовж, генералууд төрийн эргэлтийн дараах үймээн самууныг эцэслэж чадаагүйд бухимдаж байна.
Хятад айхтар алхам одоогоор хийчхээгүй л байна. Нэг талаас, цэргийн генерал Хунтагийн тасралтгүй цуст шахалтын дараах эсэргүүцэл, хятад эзэнтэй бизнес эрхлэгчид рүү чиглэсэн халдлага намжихыг хүлээх бололтой. 2014, 2019 онуудад Бээжин төмөр нударгаар захирч байгаа Хонгконгод болсон ардчиллын төлөөх жагсаалын дараа яг ийм зүйл хийсэн.
Нөгөөтэйгүүр, Хятад руу чиглэсэн эсрэг хандлага улам хүчтэй болж эхэлбэл Хятад арай илүү радикал зүйл хийхээс өөр аргагүйд хүрч магадгүй юм. Цэргийнхэнд шууд хөндлөнгөөс оролцох нь Хятадын улс төрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх талаар баримталж ирсэн бодлогын анатеми болох юм.
Яг одоо Мьянмар Хонконгийн гишгэсэн гишгэдлээр замнах магадлалтай байна. Үүний нэг шалтгаан нь Хятад улс COVID вакцины дипломат ажиллагааны цаад гол хүчин зүйл болох хүчирхэг боловч энэрэнгүй Азийн супер гүрний хувьд өөрийн нэр хүндэд маш их санаа зовдог явдал юм. Нөгөө нь Хятад улс байлдааны хүчээ хамгийн сүүлд гадаадад байрлуулсан тухай сайхан дурсамжгүй байдаг. (Энэ бол 1978 онд Хятад Вьетнамтай хийсэн богино дайнд ялагдах үед болсон явдал юм.)
Гэхдээ Хятадын бизнес эрхлэгчдийг онцолсоор байх юм бол Бээжин хил дээр гарч буй Хятадын эсрэг сэтгэлзүйн байдал өсөн нэмэгдэж буй нөхцөлд сул дорой харагдахаас болгоомжлох болно. Цаашид эмх замбараагүй байдал нь Бээжингийн гарыг хүчээр тулгаж, "Чонон дайчин"-ыг гаргаж, Хятадын дипломат ажиллагааны шинэ, илүү түрэмгий дүрээ үзүүлэх магадлалтай байна.
Б.Бүжлхамаа
www.gzeromedia.com