x

СУДАЛГАА: Цар тахлаас үүдэлтэй 18-24 насныхны сэтгэлийн хямралд яаралтай анхаарал хандуулах хэрэгтэй байна

Цар тахал, тэр дундаа хөл хорио сэтгэл санааны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тоймлон харуулсан найман орны 50,000 орчим хүний ​​дунд хийгдсэн судалгаагаар залуучуудын дунд "сайн сайхан байх сэтгэлийн хат дэлхий даяар ядмаг" байгаа бөгөөд энэ асуудлыг нэн даруй улс орнууд анхааралдаа авах шаардлагатайг харуулжээ.

АНУ-ын ашгийн бус Sapien Labs группээс хийсэн хүний ​​оюун ухааныг ойлгоход зориулагдан хийгдсэн судалгаагаар оролцогчдын дөрвөн хүн тутмын нэгээс илүү нь эмнэлзүйн эмгэг илрэх эсвэл эрсдэл өндөртэй байгааг харуулжээ. Тэр дундаа 18-24 насны хүмүүсийн дунд бараг хоёр хүн тутмын нэг болж эрсдэл нэмэгдсэн байна гэжээ.

Австрали, Их Британи, Канад, Энэтхэг, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Африк, АНУ зэрэг орнуудад голчлон анхаарсан. Судалгаанаас үзэхэд 18-24 насны оролцогчдын 40 хувь нь уйтгар гуниг, шаналал, найдваргүй байдал, хүсээгүй, хачин, хэт их бодолд автаж байна гэдгээ илэрхийлсэн байна.

"Коронавирусийн цар тахал нь урьд өмнө гарч байсан хандлагыг улам даамжруулж, улам бүр дордуулж байна" гэж Sapien Labs-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий эрдэмтэн доктор Тара Тиагаражан хэллээ.  Тэрээр "Ялангуяа нийгмээс тусгаарлагдах нь залуу хүмүүст илүү их нөлөөлж, тэдний олонх нь эрүүл, эмгэгийн ирмэг дээр тулж ирлээ" гэв.

Цар тахал нь залуучууд, эмэгтэйчүүд, өнгөт арьстнуудын сэтгэцийн эрүүл мэндэд ялгаатай, харьцангуй нөлөөлсөн болохыг бусад судалгаанууд харуулж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд цар тахлын урт хугацааны үр дагаврыг эдийн засгийн уналт, нийгмээс урт хугацаанд санаатайгаар өөрийгөө тусгаарлахаас үүдэлтэй сэтгэлзүйн уналтаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгааг анхааруулав.

Судалгааны гол эрдэмтэд Доктор Тиагаражан, Женнифер Ньюсон нар засгийн газруудад сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн олон нийтийн бодлогод анхаарлаа хандуулахыг уриалав.

"Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн талбарт өөртэйгөө тулж ажиллан өөрийгөө эмчлэх болон өвчтөн төвтэй програм, эмчилгээ болон бусад хөтөлбөрүүд давамгайлж байсан бол цаашид нийгэм, эдийн засгийн бодлого, институцийн соёлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ өнөөгийн сэтгэцийн эрүүл мэндийн хямралыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэж магадгүй юм" гэж тэд бичжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 39 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 40 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 43 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 47 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 49 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 9 цаг 52 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 9 цаг 55 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 9 цаг 58 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 12 цаг 50 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 17 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 21 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 24 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 26 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 28 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 29 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 30 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 31 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 33 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 34 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 35 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top