Өнгөрсөн ням гаригт Германы сонгогчид хоёр бүсийн сонгуульд саналаа өгч, Европын хамгийн том эдийн засгийн чиг хандлагыг өөрчлөх боломжтой сонгуулийн жил албан ёсоор эхэллээ.
Герман улс канцлер Ангела Меркелгүйгээр улс төрд томоохон өөрчлөлт хийх үндэс суурийг тавьж байна. Есдүгээр сард одоо өрнөх парламентын сонгуулийн дүн гарч, шинэ засгийн газар тангараг өргөснөөр хатагтай Меркелийн 16 жилийн засгийн эрх албан ёсоор өндөрлөнө.
Ням гаригт Баден-Вюртемберг, Рейнланд-Пфальц мужуудад болсон сонгуулийн өнгөөс сонгогчид хоёр тэргүүлэгч нам болох консерватив үзэлтнүүд ба Ногоон намын талаар ямар сэтгэгдэлтэй байгааг харуулж, хатагтай Меркелийг солих өрсөлдөөнийг төвлөрүүлэхэд туслана.
Энэ зуур Германы хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөл, Европын хамгийн том сонин, Германы улс төр, нийгэмд нөлөө бүхий хүчин болох Bild-ийн ерөнхий редактор Жулиан Райхелт эмэгтэй ажилчдынхаа хагасад албан тушаалаа урвуулан ашигласан мөн ажлын таагүй орчин бүрдүүлсэн хэргээр шалгагдаж, ажлаасаа чөлөө авсан байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com