x

Сирийн сүйрлийн иргэний дайны 10 жилийн ой ба царцсан ирээдүй

Энэ долоо хоногт Сирийн иргэний дайн эхэлсний 10 жилийн ой болж байна.

2011 оны эхээр Арабт хавар эхлэхтэй зэрэгцэн 22 сая Сирийн иргэн Ойрхи Дорнод ба Хойд Африкт хүч төрөн эхэлсэн тэмцэлд нэгдэхээр шийджээ. Ардчиллыг дэмжсэн жагсаалууд баруун өмнөд Дераа хотод эхэлсэн байдаг

Ерөнхийлөгч Башар Аль-Ассад 2000 оноос хойш засгийн эрх барьж байсан бөгөөд түүний эцэг, дарангуйлагч Хафез аль-Ассадын харгис хэрцгий өв залгамжлалаас хальж, шинэ боломж, ялангуяа эх орныхоо залуучуудад шинэ шинэчлэлийг бий болгосон үеийг нээж магадгүй юм гэсэн төсөөлөл тухайн үедээ тийм ч бүтэшгүй эсвэл галзуу зүйл биш байв. 

Гэвч эрх баригчид эсэргүүцлийн жагсаалд буугаар хариу барьсан. Жагсаал улс орон даяар олширч, хүчирхийлэл болж хувирсан. Асадын гарцгүй байдал нь Асадын холбоотон болох Орос, Ираныг үргэлжлүүлэн удирдаж байсан хөрөнгө оруулалтаа хамгаалахаар алхам алхмаар дайнд оролцож эхэлсэн. Харин АНУ зарим босогчдын бүлгийг сэтгэлээр хагас хугас дэмжсэн болоод ихэнхдээ холхон байхыг илүүд үзсэн байдаг.

Лебанон Ираны ар тал болж, Ирак болон Йемен Сирийн ард зогссноор дайн эхэлжээ. Сайн зэвсэглэсэн Сирийн курдууд Ассадыг сулруулж илүү их автономит байдал олж авах боломжийг олж харсан. Энэ тэмцэлд янз бүрийн овог аймгийн фундаменталист хэт даврагчид нэгдэв. Турк цэргүүдээ илгээж, Саудын Араб нь Ассадыг тогтворгүйжүүлэх зорилгоор бэлэн мөнгө, зэр зэвсгээр хангаж байв. Барууны гүрнүүд хөнөөсөн хэргийг устгахыг оролдож хөндлөнгөөс оролцсон.

Ассадын арми хамсаатнуудынхаа дэмжлэгтэйгээр эмнэлгүүдийг бөмбөгдөж, хоригдлуудыг эрүүдэн шүүж, энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэв. Обамагийн засаг захиргаа эдгээр гэмт хэргүүд "улаан шугам" давсныг анхааруулсан боловч үүнийг хэрэгжүүлэхийн тулд бараг юу ч хийсэнгүй. Олон жилийн турш үргэлжилсэн буудалцаан, бөмбөгдөлтөнд хэдэн зуун мянган Сирийн иргэд үрэгдсэн бөгөөд 22 мянга орчим хүүхдүүд амиа алджээ.

Сирийн арми бүх хойд мужуудаа буцааж аваагүй байгаа ч дайн ерөнхийдөө намжмал байдалтай байна. Хамгийн аюултай зэвсэгтэй хүмүүс амьд үлдэхийн тулд харгислал үйлдэхийг эрмэлзэж, гадныхан үүнийг зогсоохын тулд маш бага зүйл хийсэн тул Ассад энэ тулаанд ялсан.

Дайны өртөг 

Өнөөдөр 2011 онд Сири улсад амьдарч байсан 22 сая хүний ​​талаас илүү хувь нь гэрээсээ зугтсан. Зургаан сая нь одоо бусад оронд байгаа. Турк, Ливан, Иордан улс эдгээр дүрвэгсдийн 90 гаруй хувийг хүлээн авдаг.

Зугтаж чадаагүй хүмүүсийн дотроос Сирийн шоронгуудад мянга мянган хүн алагдаж, хэдэн арван мянган хоригдол сураггүй алга болсныг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тайланд дурджээ. Сирид одоо хүртэл амьдарч байгаа тоолж баршгүй олон тооны хүмүүс бие болон сэтгэл зүйн хувьд хохирол амсдаг.

Одоо Сирийн иргэдийн 70 орчим хувь нь ядуу амьдарч байна. Дайн эхлэхээс өмнө Сирийн 47 фунт нэг доллар тэнцэж байсан бол өнөөдөр албан ёсны үнэ нь 1250 фунт стерлинг байна. Олон улсын Улаан загалмайн хорооноос мэдээлснээр эмэгтэйчүүдийн 30 хувь нь гэр бүлээ тэжээх гэхээр огт орлогогүй, Сирийн залуучуудын 80 орчим хувь нь хоол хүнс авах гэж тэмцдэг аж. 

Сирийн хүүхдүүдийн бүхэл бүтэн үе тодорхойгүй ирээдүйтэй нүүр тулж байна. 2017 онд Олон улсын аврах хорооны тайланд Сирийн хүүхдүүдийн гуравны нэг нь сургуульд сурдаггүй болохыг тогтоожээ. Суралцаж байгаа хүмүүсийн дунд дунд насны хүүхдүүдийн тал хувь нь хоёрдугаар ангийн түвшинд уншиж чаддаггүй, бараг 60 хувь нь хоёрдугаар ангийн математикийн асуудлыг шийдэж чаддаггүй байна.

Бие махбодийн сүйрэл ч бас бий. Өнөөдрийн Сири сая сая тонн нурангин дотор байгаа. Зам, гүүр, сургууль, эмнэлэг эвдэрч сүйдсэн тул сэргээн босгох мөнгө бага.

Сирийн царцсан ирээдүй

Ойрын ирээдүйд Сирийн амьдрал өнөөдрийн тайван бус нам гүм байдлаас сайжрахгүй. Орос, Иран улсууд хүссэн үр дүндээ нэгэнт хүрчихсэн, мөнгөтэй баруун Европ юун Сир манатай ковидод даруулсан өөрсдийн эдийн засгаа яаая гэж байгаа. 

Европ, АНУ хүмүүнлэгийн тусламжийг зовж шаналж буй Сирийн иргэдэд чиглүүлэх боловч тэд Ассадын тэргүүлж буй улс орныг сэргээн босгох ажлыг санхүүжүүлэхгүй.

Сирийн цөөн хэдэн дүрвэгсэд буцаж ирнэ, гэхдээ ихэнх нь байгаа газраа илүү сайн гэдэгт итгэдэг бөгөөд хэрэв тэд гэртээ харих юм бол хариу арга хэмжээ авахаас эмээдэг ажээ.

Б.Бүжлхамаа

www.gzeromedia.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 53 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 54 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 58 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 13 цаг 1 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 13 цаг 3 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 13 цаг 6 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 13 цаг 9 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 13 цаг 12 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 16 цаг 4 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 31 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 35 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 38 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 41 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 42 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 43 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 44 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 46 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 47 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 48 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 49 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top