Зөвхөн өчигдөр буюу Пүрэв гаригт гэхэд л цагдаа нар тус улсын төвд орших Мяинг хэмээх жижиг хотод зэвсэггүй энгийн бөөгнөрсөн иргэд рүү буудаж, найман хүн нас барж, 20 хүн шархаджээ.
"Тэд хүмүүсийг амьтан буудаж байгаа юм шиг буудаж байсан" гэж гэрч У Мынт Зав Вин хэлэв.
Олон арван жилийн турш тус улсын иргэдийг хавчин гадуурхаж байсан цэргийнхэн тайван жагсаал зохион байгуулагчдыг ямар ч анхааруулгагүйгээр дайрч довтолж байгаа бөгөөд хэдэн долоо хоногийн эсэргүүцлийн дараа энэхүү аллага болжээ.
Мьянмарт Цэргийн арми 2-р сарын 1-нд төрийн эргэлт хийж, иргэний удирдлага засгийн эрхээс хүчээр буусан. Мьянмар улс цэргийн засаглалын хар хүчинд эзлэгдснээс хойш тус улсын 70 гаруй хүн цэрэг, цагдаагийгханд алагджээ.
Пүрэв гаригт Эмнести Интернэшнл аюулгүй байдлын хүчнийхэн эсэргүүцлийн ажиллагаанд байлдааны талбайн зэвсэг хэрэглэснийг илчилсэн тайлан гаргажээ.
Мөн өчигдөр цэргийн төлөөлөгч төрийн эргэлтээр огцорсон иргэний удирдагч Дав Аун Сан Су Чиг хууль бусаар 25 фунт алт, 600,000 орчим доллар авсан гэж буруутгажээ. Энэ буруутгал болон бусад бүдэг бадаг зөрчлүүдийн улмаас тэрээр олон жилийн хорих ял авч магадгүй шинжтэй байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com