Энэ жилийн Хятадын улс төрийн хамгийн чухал чуулганд жендэрийн үүрэг, сэтгэцийн эрүүл мэндийн тухай асуудлууд давамгайлж байна.
Жил бүр хоёрдугаар чуулган буюу лянхуйгийн төлөөлөгчид долоо хоног гаруй уулздаг бөгөөд тэд нийгмийн шинэ бодлогын талаар санал дэвшүүлдэг. Энэ үеэр мянга мянган санал ирүүлдэг.
Гэхдээ энэ жил онлайн хэлэлцүүлгийн ихэнх хэсэг нь эмэгтэйчүүдийн талаархи тодорхой саналууд дээр төвлөрч байна.
Хятадад гэрлэх насыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь 18 хүртэл бууруулж, хайр дурлал, гэрлэлтийн асуудал сургуулийн хөтөлбөрт хамрагдахыг санал болгож буй саналуудыг эмэгтэйчүүд уур уцаартайгаар хүлээн авч, засгийн газар тэднийг сургуулиас гарангуутаа гэрлэх, хүүхэдтэй болохыг уриалж байна гэж үзэж байна.
Үүнтэй давхцан жирэмсний амралтын хугацааг уртасгах, гэр бүл төлөвлөлтийн бодлогыг хөнгөвчлөх тухай саналууд онлайнаар цацагдав.
Гэрлээгүй олон хятад эмэгтэйчүүд ажлын байранд аль хэдий нь шударга бус ялгаварлан гадуурхалд өртөж буй энэ үед иймэрхүү санал, бодлого болж чадвал эмэгтэйчүүдийг уламжлалт дүрд нь буцааж оруулна гэж олон хүн үзэж байна.
Хятадад гэрлэлт, төрөлтийн түвшин буурч байгаа нь засгийн газрын сүүлийн жилүүдэд анхаарал хандуулах гол асуудал болсон. Хятадын олон залуу эмэгтэйчүүд ажил мэргэжлээ дээшлүүлэхийг улам их эрэлхийлж байгаа. Гэхдээ хүчингүй болсон нэг хүүхдийн бодлогын дагуу төрж байгаа нь тэднийг хоёр талын ахмад хамаатан садныгаа асран халамжлахаас гадна нэмээд хүүхэд төрүүлэх дарамт шахалт улам ихэсч байна гэсэн үг юм.
Б.Бүжлхамаа
www.bbc.com