x

Непал болон Дэлхийн өнцөг булан бүрт хүүхдийн гэрлэлт нэмэгдэж байна

Сапана гэх 17 настай охин төрийн албан хаагч болохыг мөрөөддөг байв. Шөнө бүр, овон товонтой шороон замаар харьж ирснийхээ дараа энэ охин таазнаас унжсан нарны энергиэр ажилладаг ганц чийдэнгээ асааж, номоо дэлгэн ээжийнхээсээ хамаагүй өөр ирээдүйг төлөвлөдөг байв.

Гэвч Коронавирус Балб даяар тархаж, сургуулиудыг хаалгаа барьсан тул Сапана урьдынх шиг төвлөрөхөө больжээ. Тосгондоо хийх зүйл бага тул гацсан тэрээр ажилгүй хүнтэй нөхөрлөв.

Тэд үерхээд төд удалгүй гэрлэв. Одоо Сапана сургуульдаа эргэж орох бодолгүй, төрийн албан хаагч болох мөрөөдлөө орхижээ.

"Би хичээлээ цуцлаагүй бол бүх зүйл өөр байж магадгүй байсан" хэмээн Сапана саяхан байшингийнхаа шалан дээр 2 сартай хүүгээ хөхүүлээд сууж байхдаа хэлэв.

Сэтгүүлч түүний хувийн нууцыг хамгаалахын тулд охины овгийг нууцлав.

Балбын нэгэн жижиг хотод Сапанад тохиолдсон явдал дэлхийн хөгжиж буй орнуудын охидод ч мөн тохиолдож байгаа. Хүүхдийн гэрлэлт олон газарт түгшүүртэй түвшинд хүрч нэмэгдэж байгааг НҮБ-аас мэдээлж байгаа бөгөөд коронавирусийн цар тахал нь залуу эмэгтэйчүүдийн сургуульд сурах гэсэн олон жилийн хөдөлмөрийн ахиц дэвшлийг хойш нь эгүүлж татаж байна.

Даваа гаригт НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан тайланд, ирэх арван жилд нэмж 10 сая охин 18 нас хүрэхээс өмнө эвлэлдэн нэгдүүлэх хэмээн нэрийдсэн хүүхэд насандаа гэрлэх эрсдэлд орно гэж таамаглаж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Хенриетта Фор “Угаас хүнд хэцүү нөхцөлд байсан сая сая охидыг Ковид-19 улам бүр дордуулсан” гэлээ.

Хүүхдийн эрхээр голчилж ажилладаг өмгөөлөгчдийн хамгийн их санаа зовдог зүйл бол эрт гэрлэх, дундаж наслалтаас эрт нас барах хоёр хоорондоо хамааралтай юм. Хөгжиж буй орнуудын жирэмсний хүндрэл, төрөлт нь 15-19 насны охидын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгааг ДЭМБ-аас мэдээлж байгаа бөгөөд сүйт бүсгүйн хүүхдүүдэд нялхсын эндэгдэл эрс нэмэгддэг байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цар тахал нь боловсролгүй, эдийн засгийн дарамттай, эцэг эхийн үхэл, өсвөр насны жирэмслэлт гэх мэт хүүхдийн гэрлэлтийг өдөөж буй хүчин зүйлийг улам бүр нэмэгдүүлж, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл авах тасалдал ихэссэн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах зөвлөх Нанкали Максуд "Ковид-19 цар тахал биднийг буцаагаад хойш нь татчихлаа" гэсэн юм.

Зарим тохиолдолд залуу охидыг эцэг эх эсвэл бусад эрх мэдэлтнүүд хүчээр хөгшин эрчүүдтэй гэрлүүлдэг. Гэхдээ хүүхдүүдийн өмгөөлөгчид цар тахлын нөлөөнөөс болж сургуулиас хөндийрсөн, боловсрол, сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлээсээ татгалзан эрт гэрлэхийг цорын ганц сонголт гэж хардаг болж буй залуу эмэгтэйчүүдэд илүү санаа зовж байна.

Маш олон хүүхдийн гэрлэлт хэзээ ч бүртгэгддэггүй. НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоолсноор өнөө үед амьдарч байгаа 650 сая охид, эмэгтэйчүүд эрт буюу хүүхэд байхдаа гэрлэжээ. Энэтхэг, Бангладеш, Нигери, Кени, Этиоп, Малави зэрэг зарим бүс нутагт өсвөр насны жирэмслэлт гурав дахин нэмэгдсэн гэх мэт удаан хугацааны туршид асуудалтай байсан газруудад өсөлт ажиглагдаж байгааг хүүхдийн өмгөөлөгчид хэллээ.

Непал улсад гэрлэх хууль ёсны насыг 20 гэж тооцдог тул нөхцөл байдал нэн хурц байна. Тус улсад тулгараад байгаа харилцан холбоотой асуудлууд ба энэ мөч нь олон залуу эмэгтэйчүүдэд эрт гэрлэхээс зайлсхийхэд хэцүү болгож байна.

Азийн хамгийн ядуу орнуудын нэг Непал нь мөнгөн гуйвуулга, аялал жуулчлалд найдаж эдийн засгаа бүрдүүлдэг. Цар тахал хоёуланг нь сүйрүүлжээ. Жилийн энэ үед гадаадын жуулчид Аннапурнагийн нуруу, Эверестийн энгэрт үнэтэй аялал хийхээр тус улсыг зорьдог байв. 

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 52 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 54 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 57 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 13 цаг 0 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 13 цаг 3 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 13 цаг 6 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 13 цаг 9 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 13 цаг 11 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 16 цаг 4 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 31 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 35 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 37 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 40 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 42 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 43 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 44 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 45 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 46 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 48 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 48 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top