x

Харвардын их сургуулийн "боолын өвөг дээдэс" зурагтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

АНУ-ын шүүгч Харвардын их сургууль боолчлогдсон өвөг дээдсийнх нь зурагнаас хууль бусаар ашиг олж байна хэмээн маргасан Коннектикут мужийн эмэгтэйн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Tamara Lanier speaks during a press conference announcing a lawsuit against Harvard University on March 20, 2019 in New York CityТухайн гэрэл зургууд тус зургуудыг зурагласан гэрэл зурагчиндаа хамааралтай тул Тамара Ланиер эдгээр зургуудыг хууль ёсны дагуу нэхэмжлэх эрхгүй аж.

1850 онд сүүдэрлэгдсэн эдгээр зургуудыг хар арьстнууд дорд үздэг итгэл үнэмшлийг үгүйсгэсэн онолыг нотлох зорилгоор ашиглагдаж асан аж.

Хатагтай Ланиер энэ шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах болно хэмээлээ. Тэрээр тус хэргийг шүүсэн шүүгчийг "Энэ зурган дахь хүмүүнлэг талыг огт авч үзсэнгүй. Бид үеэс үед үр хүүхдүүдээ ярьж хэлдэг байсан үлгэр домог болох гэр бүлийнхээ тухай ярьж байна. Эдгээр хүмүүсийн миний өвийг одоо хүртэл үгүйсгэж байна" гэж Нью Йорк Таймс сонинд ярьжээ. 

Хар цагаан, дээр үеийг илэрхийлэх эрэлхэг дүр төрх бүхий эдгээр зургуудыг Өмнөд Каролина дахь студид авсан байна. Рэнти нэрт эр, түүний охин Делиа нарыг бэлхүүс хүртэл нүцгэлээд хальсанд буулгажээ.

Америкийн боолуудын анхны зургуудын нэг байх ёстой хэмээн үзсэн тул АНУ-д боолчлолын талаар маргахын тулд Харвардын биологич Луи Агассизын захиалгаар тус хөргийг Харвардад авч ирж байсан аж.

Шүүхэд хатагтай Ланиер энэхүү зурган дээрх хүнийг "Папа Рэнти" гэж дууддаг байсан бөгөөд өвөг эцгээ мөн гэдгийг угийн бичгээрээ баталж, орой болгон унтахынхаа өмнө үлгэр домог мэт сонсож өссөн гэр бүлийн түүх бий гэж мэдэгджээ. 

Туршилтын байцаагч хийж байгаад тэтгэвэрт гарсан хатагтай Ланиер Харвардаас уг зургуудыг гэр бүлийнхэнд нь буцаан өгч, түүнд ямар нэгэн байдлаар хохирол барагдуулах төлбөр төлж, "боолчлолын байгууллагыг үргэлжлүүлэх, зөвтгөхөд оролцсон" гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүссэн байна. Тэрээр их сургуулийг Рэнтийн дүрээс хууль бусаар ашиг олж, жишээ нь түүний зургийг номын хавтас дээр байрлуулсан гэж буруутгажээ. 

Шүүгч Камилл Сарруф гэрэл зургуудыг "аймшигтай нөхцөлд" авсан болохыг хүлээн зөвшөөрсөн боловч хэрэв Рэнти, Делиа нар эдгээр зургийг өмчлөөгүй бол хатагтай Ланиер ч мөн адил өмчлөөгүй гэсэн шийдвэр гаргажээ.

"АНУ-д үргэлжилж буй боолчлолын үр нөлөөг бүрэн хүлээн зөвшөөрөх нь хууль одоогийн байдлаар үйлчилж байгаа тул гэрэл зургийн гарал үүсэл нь хэр зэрэг сөрөг байж болохоос үл хамааран гэрэл зургийн сэдэвт үл хөдлөх хөрөнгийн ашиг сонирхлыг өгөхгүй" гэж Шүүгч Сарроуф бичжээ.

Харвард эдгээр гэрэл зургууд нь "боолчлолын ямар аймшигтай байсан болохыг нүдээр гэрчлэх, хүний харааны хүчтэй яллах дүгнэлт" гэжээ.  Их сургуулийн зүгээс "эдгээр зургуудыг олон нийтийн дунд илүү хүртээмжтэй байлгах, боолчлогдсон хүмүүсийн түүхийг тэдний дүрслэх боломжтой болгох" арга замыг судалж байна гэв.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 53 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 54 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 58 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 13 цаг 1 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 13 цаг 3 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 13 цаг 6 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 13 цаг 9 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 13 цаг 12 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 16 цаг 4 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 31 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 35 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 38 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 41 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 42 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 43 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 44 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 46 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 47 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 48 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 49 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top