Берлиний кино наадам жендэрийн төвийг сахисан анхны жүжигчний шагналыг Марен Эггерт гардууллаа.
Өнгөрсөн наймдугаар сард тус наадмаас зарласан шинэ шагнал нь эрэгтэй, эмэгтэй жүжигчид нэг төрөлд өрсөлдөх болсон гэсэн үг юм.
Германы жүжигчин Эггерт "Би чиний хүн" хэмээх шинжлэх ухааны зөгнөлт инээдмийн кинонд музей судлаачаар тоглосон дүрээрээ ийн ялалт байгуулжээ.
Берлин шилдэг жүжигчний ангиллыг нэгтгэх шийдвэр гаргасан нь бусад кино шагнал гардуулах ёслолын ажиллагаанд нөлөөлж магадгүй юм.
Энэхүү санааг өмнө нь Кейт Бланшетт, Тилда Суинтон зэрэг дэлгэцийн одод талархан хүлээн авч байсан ч энэ нь халуухан мэтгэлцээнийг дагуулж байсан юм.
Берлиний кино наадмын найруулагч Мариет Рисенбек жендэргүй шагнал нь жендэрийн шударга ёсны талаар цаашдын хэлэлцүүлгийг өрнүүлэх зорилготой гэж хэллээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com