Дэлхийн нүүрстөрөгчийн ялгаралт коронавирусын өмнөх үеэс их болжээ.
Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн ялгаруулалт өнгөрсөн онд 6-аас дээш хувиар буурсан нь Дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн том ахиц байсан. Цартахлын эхний саруудад аж ахуйн нэгж, үйлдвэрүүд хаалгаа барьж, ажилдаа явах, агаарын тээврээр явах нь өнгөрсөн зүйл болж хувирахад энэ уналт 17 хувьтай ойрхон байв. Тэнгэр цэнхэр харагдаж, эргэн тойронд амьтад тэнүүчилж, агаарын чанар сайжирч байх шиг байсан. Гэхдээ энэ ахиц богино хугацаанд үргэлжилжээ. Дэлхийн зарим хэсэгт нүүрстөрөгчийн ялгаруулалт нь урьд өмнө байсан үеийнхээс ч их байна.
Дэлхийн бөмбөрцгийн хэд хэдэн хэсэгт тахлын улмаас хөл хорио өрнөснөөс шалтгаалан уналтад орсон эдийн засгийг сэргээх уралдаан энд тэнд эхлэв. Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) мэдээлснээр дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн ялгаруулалт 12-р сард 2019 оныхоос 2 хувиар их байна. Энэ өсөлтөд Хятад, Энэтхэг, Бразил зэрэг томоохон эдийн засаг нөлөөлж, ялангуяа үйлдвэрлэх болон барилгын салбар хурдан буцаад хэвийн ажиллагаанд шилжснээс болсон гэж үзжээ.
ОУЭХА нь дэлхийн хэмжээнд эрчим хүчийг эн тэргүүнд тавиж, засгийн газрууд "эрчим хүчний зөв бодлогоор хурдан хөдлөх" хэрэгтэйг сануулжээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар нүүрстөрөгчийн ялгаруулалт 7 хувиар буурах нь дэлхийн температурыг бууруулж болзошгүй юм. Энэ тоо нь Парисын цаг уурын хэлэлцээрийн зорилгуудтай нийцэж байгаа бөгөөд ой хээрийн түймэр, хар салхи болон бусад байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд туслах болно. Тиймээс цэвэр энергийг дээд араа руу түлхэх цаг болжээ. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах (салхи, нарны эрчим хүч гэх мэт) эсвэл махны хэрэглээг багасгах нь хүний хийж чадах байгаль орчны хамгийн сайн арга хэмжээ гэж эрдэмтэд үзэж байна.
Жич: Хэрэв энэ нь танд хангалттай биш бол шинэ судалгаагаар өдөр бүр мах идэх нь зүрх судасны өвчин, уушгины хатгалгаа, чихрийн шижин өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Цахилгаан тээврийн хэрэгсэл, дизель хөдөлгүүртэй автомашинаас бараг 43 хувь бага нүүрсхүчлийн хий ялгардаг. GM, Volvo, тэр ч байтугай FedEx зэрэг компаниуд ойрын хэдэн арван жилд бүх паркаа цахилгаан автомашинаар солих гээд үзэж байна. Үүний зэрэгцээ Европын Холбоо гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд дэвшилт хийхээр түлхэлт хийж байна. Үндэсний хэмжээнд томоохон 27 зүйлийг эрчим хүчний хэмнэлттэй, удаан эдэлгээтэй болгохын тулд "засах эрхийн тухай" хуулийг батласан байна. Энэ нь хог хаягдлыг багасгаж, хүрээлэн буй орчны ул мөрийг хязгаарлах болно хэмээн найдаж байгаа аж.
Эрдэмтэд, байгаль орчны идэвхтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын талаар түгшүүр зарласаар байгаа. Цартахлын улмаас дэлхий дахинд илүү цэлмэг тэнгэрийг удаан хадгалах цагийг өгсөн байтал хүмүүсийн хуучин зуршлууд хойш татаж байна.
Б.Бүжлхамаа
www.theverge.com
Сэтгэгдэл (2)