Цар тахалын онц сэрэмжтэй өнөө үед олон хүний хөлд дарагдах вий гэх болгоомжлолтой байсан ч Ромын пап Францисийн эхний өдрийн айлчлал албан ёсоор Иракд өнөөдөр эхэллээ.
Ийм төрлийн айлчлал нь түүний өмнөх олон папуудын хийж байсанчлан энхийн зорилготой буюу дайны хөлд нэрвэгдсэн улс оронд үндэстний аюулгүй байдлын үүднээс айлчлан гал намжаах төлөвлөгөөтэй ажээ. Францис 2019 оны 7-р сараас хойш сунжирсан урилгыг ийн хүлээн авсан бөгөөд Ватикан дэлхийн хамгийн эртний христийн нийгэмлэгийн нэгийг дэмжих боломжоос илүү эрсдэлтэй гэж үзэж байна.
Иракын христийн шашинтнууд олон жил дараалан цөөрсөөр байгаа. Саддам Хуссейны засаглалын сүүлийн жилүүдээс гэхэд л энэ улсад амьдардаг 1.5 сая итгэл үнэмшилтэй хүний гуравны нэгээр хасагджээ.
84 настай Францис 1-р сарын дундуур Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн. Ватиканы зүгээс энэ аяллыг аюулгүй байлгах талаас нь онцгой анхаарч байгаа боловч Пап лам Курдын Эрбил хотод байрлах хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд олон хүн цуглуулахаар төлөвлөжээ. Мөн хойд Ниневегийн Сирийн католик шашинтнуудын хот болох Каракош хотод түүнийг залбирахыг харахаар олон хүн цугларах шинжтэй байна.
Францис гэгээнтний хамгийн эхний аялалын цэг Багдад бөгөөд албаны хүмүүстэй уулзаж, дараа нь 2010 оны халдлагын улмаас 50 хүний амь үрэгдсэн “Манай авралын хатагтай” нэрт сүмд зочлохоор төлөвлөж байгаа юм байна. Нажаф хотод тэрээр гадаадаас ирсэн хүнтэй тунчиг ховор уулздаг энэ нутгийн Их Аятолла Али ас-Систанитай уулзах ажээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com