Өчигдөр буюу мягмар гаригт Жалалабад дахь орон нутгийн мэдээллийн төвд ажилладаг сэтгүүлч эмэгтэйчүүд ажлаасаа харьж явах замдаа халдлагад өртжээ. Афганистан улс дахь аюулгүй байдал улам бүр доройтсоор байгаа бөгөөд тэдний үхэл Афганистаны хувьд аюулын дохио улаан дээр очсныг харуулж байна.
Афганистаны олон хүмүүс ганц нэртэй байдаг бөгөөд 25 настай Мурсал Хакими, 20 настай Садиа, 20 настай Шаназ нар Эникасс радио, телевизид гадаадын нэвтрүүлгийн хэлтэст ажилладаг байжээ.
Тэд хоёр өөр халдлагад өртөж амиа алдсан гэж станцын менежер мэдэгдэв.
Телевиз, радиогийн хөтлөгч Эникасс мөн өнгөрсөн Арванхоёр дугаар сард буудуулж амиа алдсан. Энэхүү аллагын хариуцлагыг Исламын улсын бүлэглэлтэй холбоотой бүлэглэл хүлээсэн боловч Мягмар гаригт болсон халдлагын талаар дурсаагүй байна.
Талибанчууд энэ хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Тэднийг босогчдын бүлэглэл ба АНУ-ын хооронд 2020 оны Хоёрдугаар сард байгуулсан энхийн хэлэлцээрийн дараа гарсан аллагад олон нийт буруутгаж байгаа аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com